20080616

Busy weekend

Өчигдөр өнөөдөр хоёр өдөр манай танхимээс хурал зохион байгуулж миний бие амрахыг үл огоорон ажилсаг зөгий мэт байлаа. Хүн бүр өөр өөрийн гэсэн ажил хуваарилаж авсан болхоор тус тусын ажлуудаа хийцгээв. Надад оноогдсон ажил бол Видео бичлэг хийх байлаа. Миний үейинхэн ер нь иймэрхүү л ажилд оноогдсон байгаа нь энэ. Камер үүрч зураг аван, зарим нь гэрэлний пульт дээр ч ажиллаа. Хамгийн гол нь хэн юу хийх нь сонин биш, харин иймэрхүү хурал симпосиум-ийг хэрхэн яаж, юу ашиглаж хүнд хүргэхэвээ гэдэг нь чухал байлаа. Би энд ирсээр иймэрхүү хуралд хоёр дахиа оролцож байгаа нь энэ. Манайхан эдэн шиг хурлаа сайхан зохион байгуулчихад дутах гачигдах зүйл байхгүй шүү дээ. Хамгийн гол нь сэтгэл л дутагдаад байх шиг. Одоогоос гурван жилийн өмнө монголд байхдаа нийгэмлэгийн хурлаа зохион байгуулж явуулж байлаа. Тэрэнтэй харьцуулахад тэнгэр газар шиг ялгаатай харагдах юм. Эд зүйл, орчины талаасаа биш, хүнд хэр зэрэг хүртээлтэй вэ гэдэг талаас нь харахад л ийм сэтгэгдэл төрж байлаа.
Япончуудын авууштай нэг зан нь нэг нэгийгээ хүндлэх ёс. Энэ нь надад их таалагддаг. Сайхан авууштай зүйл ч их байна, хэрэггүй дэмий зүйл ч их байх юмдаа. Гэхдээ үндэстэнг муулах сайшаах гэсэн биш шүү. Гол сэдвээсээ далийх нь байна.
Нэг далийхаараа даялаад алга болж өгөх шинжтэй байна лээ шүү нөхөр минь (өөрийгөө зэмлэв). За тэгээд ямар ч байсан харьж байгаад эднээс дутахгүй сайхан хурлаа нөхөдтэйгөө нийлж нижгэнэтэл хийнэ дээ гайгүй.

No comments: