Би хар багын л цаасаар онгоц хийж тоглох дуртай. Тэр үед одоогийн хүүхдүүд шиг гоё ганган юмаар тоглодоггүй байсан. Орос ах нарын монголд нийлүүлдэг хүүхдийн тоглоомыг тоотой хэдхэнээр бусад хүүхдүүдийн адил тоглож өсжээ.
За тэгээд овоо сургууль энэ тэрд орж чернильтэйгээ холилдон хусаа хацартаа нааж явахдаа л "том болоод нисгэгч болно" гэж мөрөөдөн гүйж байсан саяхан ч юм шиг. Анги нэмэгдэх тусам мань хүн мөрөөдлөөсөө хазайсангүй, яг л яридагаараа ярисаар. 8-р анги төгсөөд 9-д орох болтол удахгүй конкурс болох гэж байна, юугаар суурилах гэж байна гээ л эмээ өвөө, ааү ээж асууж шалгаагаад байхаар нь нөгөөхөө хэлээд тависан чинь үлгэрийн далай бүтдэг юм бишээ. Маныхаа толгойг угаагаад Химээр суурилаад шалгалтаа өг ч гэх шиг. Химийн багшид хадаг барихаас наагуур юм болж дугуйланд нь ороод органик химийн 200 бодлого, органик бус химийн 300 бодлогыг өөд уруугүй бодож дуусгавай. Тэгж байтал конкурс ч болж бужинав. Битүүхэндээ нөгөөхөө бас сурагланаа яджаахад. Даанч их сургуулийн хуваарьт нисгэгчийн сургууль гэж ирдэггүй юм байна. Ингээд горьлого тасарч хүн эмнэлгийн сургуульд орохоор зориг шулуудан шалгалтаа өгч тэнцэв. Их сургуульд байхдаа зуны амралтаар жуулчны баазад ажилдаг байсан нь "Од"-той танилцах завшаан болсон юм. Анхны ерөнхийлөгч П.Очирбат гуайг Эрдэнэтд хүргэж ирсэн нисдэг тэрэг МИ-8 онгоцоор хотруу буцах болж хэдэн хором эрдэнэтэд саатахдаа ганз нэг яриа өрнүүлж үзсэн юм. Их энгийн хамаагүй яриа хөөрөөтэй хүн байсан. Дараа нь хэдэн жилийн хойно миний ажилж байсан жуулчны бааз дээр МИАТ-ийн нисгэгч нар 7 хоногоор ирж гүүний саам ууж амардаг байсан. Тэгэхэд мань хүн хэсэг хүмүүсээ хүргэж ирчээд буцахад мөн л хотруу хамт явж өмнө нь ингээд явж байснаа ярихад "Ах нь чамайг харуутаа л танисан, танилыгаа үнэгүй аваад явнаа" гээд найз ахтай болсон юм. Тэр ч ёстой МИ-8 -аар морин дэл дээр явж байгаам шиг л нисдэг гэдгийг нисэхийнхэн төдийгүй хүмүүс мэддэг юм байналээ. Хожим 2003 онд Булганд яаралтай ажлаар /хилийн цэргийн хар ногоон МИ-8, яагаав нөгөө СИМБА Батаагийн үнэг хөөж байгаад унагадаг. тэрэнтэй ирж байсан юм/ ирэхэд нь хальтхан уулзаад өнгөрсөн. Эцэст нь өнгөрсөн жил гамшигийн дуудлагаар нисэж яваад 14 сайхан залуутай хамт бурханы оронд очсон мэдээг сонсоод ихэд гашуудаж байсан.

Монгол улсын гавъят нисгэгч Т.Сугар гуайн тухай олноос сонсож /нисгэгч нараас голцуу/ түүний чадвартайг биширч байлаа гэж. Гэхдээ л үхсэн хүн үг хэлэх биш, түүнийг өнгөрсний дараа буруутай энэ тэр гэж нилээдгүй ясыг нь өндөлзүүлсэн нь шар сонингуудаар нэг бичигдсэн юм шиг байгаам /би монголд байгаагүй болхоор уншиж чадаагүй/. Харин ч ажлаа мэддэг, арвин туршлагатай хүн тулдаа л аюулыг багасгаж хэдэн хүнийг амьд мэнд үлдээсэнд нь баярлах хэрэгтэй мэт. Арга хэмжээ авч чадаагүй бол бүгд боодог болох байсан байх л даа. /Үүнийг ярих зүйл биш шиг байна/
Энэ мэт жинхэнэ од хүмүүс бидний дунд зөндөө байдаг байхад тэднийг өнгөрсний дараа нь л гэнэт мэдэрч чухал хэрэгтэй хүнээ алдчлаа баричлаа гэж хошуураад байдаг нь ерөөсөө таалагддаггүй. Ганц нэг дуу дуулчаад л шууд соёлын тэргүүн, гавъяат ч гэх шиг, зууны манлай ч гэх шиг, эстрадын од ч гэх шиг дорхноо л болгочих нь гайхалтай. Тэднээс бусад нь яагаад од байж болохгүй гэж. Амьдад нь тэднийг од болгоод, амьдад нь бие биенээ хайрлах юмсан хүмүүсээ.
4 comments:
Сайхан дурсамж байна.Үнэхээр чадварлаг нисгэгч гэж сонссон.Харамсалтай.
Хамт нисэх завшаан хэд хэдэн удаа тохиолдож байсан. Сайн нисэгч байсан төдиигүй, энгийн яриатай, сайхан сэтгэлтэй, ухаалаг хүн байсан. Дэндүү харамсалтайгаар одсонд нь одоо ч итгэж чаддаггүй. Сайхан тэмдэглэл бичсэнд баярлалаа
Jinhene tengertee Od yawsan hun dee.
Magadgui amidaliinha od ni ch baisan baij magadgui yum,
ooriinhoo bus orooliin toloo yavdag huniig ard tumen ni od bolgodog yum shige
Post a Comment