20080627

Блогоо бичиж эхэлснээс хойш 13 өдөр болоход 140 гаруй хүн орсон байна. Муугүй ээ. Эхэндээ өөрийнхөө санаж бодож байснаа бичье гэж бодож байсан боловч заримдаа бас хүнд хэрэгтэй, уншихаар юм бичьюуу гэж бодлоо. Өмнө бичиж байсан бичлэгт маань хэрэггүй зүйл зөндөө зөндөө.
Загасчны морь усгүй гэдэг шиг өөрийгөө тоохгүй явсаар бас эм тан уух дээрээ тулаад, яджаахад бас өглөө эмээ уухаа мартаад гарч. Амьд явбал алтан аяганаас ус уунаа л гэдэг. Алтан аяганаас ус уух нь ч юу юм, гэхдээ л эрүүл явах шиг жаргал гэж алга. Эрүүл байвал ажил хийгээд амьдраад байж чадах учраас. Одоо нийгэмд ялангуяа монголын эрүүл мэндэд тулгамдаад байгаа асуудал хавдрын өвчлөл, ДОХ гэхиймуу даа.(миний бодлоор)
2004-2005 онд манай монголын нэртэй эмчийн хийсэн судалгаагаар элэгний хавдар толгой цохиж яваа, удаахад нь улаан хоолой ходоодны хавдар, за тэгээ л цаашаа уушиг, эмэгтэйчүүдийн гэх мэт жагсаасан байгаам.
Хавдраар өвчилж байгаа хүмүүсийн дундаж наслалт нь 50-55 гэж бодохоор арай залуу байгаа биздээ. Тэднээс мэс заслын болоод бусад эмчилгээнд үр дүн өгөөд эгдэсэн хувь маш бага байгаа нь харамсал төрүүлж байсан. Үүнд эмч нарыг буруутгаж болохгүй л дээ. Хувь хүний эрүүл мэндийн боловсрол гэж том зүйл ярих хэрэгтэй болох байх. Манайханд эрүүл мэнддээ анхаарал тавих ухамсар суулгахад бас овоо хэдэн жил, овоо хэдэн төгрөг үрэх хэрэгтэй болно байхдаа. Ядаж л нээрээ

No comments: