20080618

Зиндаа

Аливаа зүйлд зиндаа гэж нэг юм байх юм. Би ойлгохдоо зэрэг зиндаархаж нэг нөгөөгийнхөө дээр гарах гэж ойлгоном. Угаасаа энэ зүйл байхгүй бол бүх юмц нэг түвшинд байх байсан ч юм билүү. Өнөөдөр надад мэдрэгдсэн нэг зиндаархал бол статистикийн программ байлаа. Угаараа энэ муу софт зиндаархаад байгаан гэж эхэлж бодож байсан ч үгүй юмаа бас. Хэн энийг ашигласан байна тэр нь бас "дээшээ" байдаг юм гэнэ. Би өмнө нь мэддэггүй байж л дээ. Өчигдөр надад манай супервайзор сануулж хэлэхэд нь нэг их ач холбогдол өгөлгүй сүртэй шдэ ухааны юм бодож байгаад интернэтээс хайж үзлээ. Бүтэн өдөр найзтайгаа хамт хайж хайж өнөө өдөр нэг форум дээрээс хууль бусаар олж авсан нь надад аминд орж байна яг одоо. Миний өмнө хэрэглэж байсан бол нэт-д дүүрэн байх жишээтэй. За тэгээд судалгааны ажил хийж байгаа хүмүүсийг дүгнэхдээ ямар статистикийн программ ашигласан, хэр үнэн бодитой үр дүн гарсан гэдгийг нь дүгнэдэг гэнэ. Тэгэхээр сайн программ ашиглаж үр дүнгээ боловсруулсан нийтлэлийг сайн сэтгүүлүүдэд гарах нэг шалгуур болдог байх нь гэж ойлголоо. Дан ганц энэ мэдээж бодитой үнэлгээ болж чадахгүй ч нөлөөлөх хүчин зүйл болох нь тодорхой. За энэ программыг өөд нь татах гэсэндээ ч биш зиндаа гэдэг зүйлийг өгүүүлэх гэсэн юм уг нь. Монголд зиндаа гэдэг зүйл нилээд газар авсан болтой. Хэн хэдэн гар утас барьж, ямар машин унасанаар нь тухайн хүнийг дүнгэж тэр хүн зиндаархадаг нь илт. Нэгэн компанийн ажилтан өөр нэг компань дээр гэрээ хийх гэж очиж л дээ. Захирал нь хүлээж авангаа нарийн бичгээ дуудан "энэ хүн ямар машин унаж байгааг нь мэдээд ир" гэж зарлигдаж. Муу машин унасан бол гэрээ хийхэд сөрөг нөлөө болохуйц нөлөөлөх хүчин зүйл болох нь. Сайхан жийп унасан бол ч тэгээд аль аль нь тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг болж таарахнээ. За тэгээд л баар сав, олон нийтийн газар бөөнөөрөө уулзахдаа хоёр гурван гар утас гарган ширээн дээрээ тавих нь бас л зиндаагаа харуулаад байна уу, гангараад байна уу ялгахад хэцүү юм шиг. Миний хувьд зиндаархах гээд байгаан болуу гэж ойлгож байна, магадгүй бусад нь өөрөөр ч бодож болох юм. Үнэхээр хэрэгцээндээ ашигладаг бол түүнийг гаргаж ирэн зэрэгцүүлэх шаардлагагүй л байсан байх. Хүнд атаархан, хүнийг муулж байгаа мэт сэтгэгдэл төрөхөөр биччихлээ. Магадгүй тэр хүнийи зөвч байж болно. Ажлаа амжуулахын тулд жийп унаж, олон гар утас барьж байж талхныхаа мөнгийг олдогыг үгүйсгэхгүйээ. Хөгжиж буй орнуудад ийм үзэгдэл ихэнхэд нь дайраад өнгөрдөг гэдэгтэй санал нэг байгаа. Хөгжлийн түвшиндээ хүрэхээр (хөгжингүй орнууд америк, япон, англи, гэх мэт) хүний зэрэг зиндааг эд зүйлээр биш уураг тархины нугалаасны тоогоор үнэлдэг юм байна. Мэдээж Билл Гэйтс, Воррэн Баффит нар төрөхдөө баян байгаагүй л байж таараа. Өөрийнхөө ухаанаар баяжиж ирсэн түүх нь цахим хуудсаар хайхад илхэн гараад ирэх байх. Европод нилээн дээхнэ үед хүний зиндааг эдэлж хэрэглэж байгаар нь үнэлж дүгнэдэг байсан нь алдарт ТИТАНИК кинонд тод тусгагдсан байдаг шиг санагдаж байна. Одоо тэнд арай өөр болжээ. Хэн нэгэнтэй үг солих зуур түүний ярианаас нилээдгүй мэдээлэл авдаг гэж нэгэн хүн хэлж байсан юм. Тэр хүн хэр их потенциал сайтай байна төдий чинээ эд хөрөнгөтэй, баян байна гэж үздэг нь надад мэдрэгдсэн л дээ. Тийм болхоор энэ бодлоо өөрийнхөө дүгнэсэнээр сийрүүллээ.

1 comment:

gegeen said...

vanessa mae uu?
happy blogging!

i like it.
www.gegeen.com