20150120

Салхины чимээ

Ажил ажил гээд толгой өөд татахгүй ажилсаар л... Ахиж дэвшиж байгаа ч юм алга, олигтой амжилт олсон ч юм алга. Тиймээс энэ олон ажлуудаасаа цөөлж нэгэнд нь илүү хүз зарцуулж амжилт олохыг хүснэм би. кккк Монголд нээрээ бужигнасаар байгаад л таарах юмаа. нэг л мэдэхэд зун нэг л мэдэхэд өвөл шинэ жил гээд л. Удахгүй шинэ жил болох нь дээ. Анх ирсэн жилээ /2010 онд/ нийт 13 ёолк хэссэн байсан шүү. энэ бас амжилтын нэг хэлбэр миний хувьд. Тэр цагаас хойш ахиж тийм олон шинэ жил хэсэхгүй ээ гэж өөртөө ам өчиг өгсөн гэжугаа.

2015.01.20

... маш удаан хугацааны дараа дахин нээж салхи оруулж байгаам байна. уучлаарай блог минь хэхэ. жийбэн гэхээ болиод наран улсад гэж бичхээр шийдлээ. төгсөж ирсээр зөндөө их зүйл өөрчлөгджээ. даруй 5 жил ард үлдэж. энэ бол бага хугацаа биш юм гэдгийг сая л мэдэрлээ. (мэдрэлээ алдтал юугаа хийж явсан шаар вэ) хорвоод хүн болж мэндэлсээр 70н талыг насалжээ хаха, нээх хөгшин хүн шиг үү. гэснээс нэг хурдан морь унаач хүүхдээс уралдаад ирэхээр нь ярилцлага авсан чинь -миний дүү хэдэн жил морь унаж байна гэтэл хүү - насаараа л морь унаж байна... гэв - миний дүү хэдэн настайм гэхэд - 6 гэсэн гэжугаа. тэрийг бодоход ч бас яахавээ жаахан цор цор гэхэд болхоор болж. за нэг л дасаж өгөхгүй нь. эргээд удахгүй үргэлжлүүлье.

20101124

Эх орондоо ирээд энэ хуудсаар орж ирэлгүй мөн ч удаж дээ. Шагайх ч завгүй ажил, ажил, ажил гэсээр нэг л мэдэхэд цас орж өвөл болсон байхыг бодоход хурдан ч юм шиг.
Энэ зун амралт гэгчийг мэдрэлгүй янз бүрийн ажилд явсаар таарав. Гэхдээ өмнөх бизлэгт архангайруу үзлэгээр явснаас хойш хэнтий, булган аймгуудруу мөн урьдчилан сэргийлэх үзлэгээр явж амрахаас ялгаагүй сайхан байлаа.
Дундуур нь бас наран улсад зорчоод ирсэн гэжугаа бас /хуралд оролцоод ...$-н грант авав/.
Ирсэнээс хойш зөндөө л тэмдэглэлт үйл явдал болсоноос хамгийн чухал нь миний охин 2-р ангид орж миний бие охиноо зөөх, хичээлийг нь давтуулах, хувцасыг нь угаах гэх мэт ажлууд нэмэгдэж сайн аавын дүрд тоглож мэргэшиж байна гэж.
Саяхан сурагчдын амралтыг нь дуусахаас өмнө СКАЙ РЕСОРТ гэдэг газар очоод ирсэн. Дажгүй газар байналээ хаа очиж, залуучуудын цагийг зөв өнгөрөөх нэг ч гэсэн газар нэмэгдсэнд БОЛООШ ДЭЭ.
Ажил маань солигдоод шинэ ажилд ирсээр 2 сар болчлоо. Одоо ч хуучин хүн шиг хүмүүсээ танидаг мэддэг болж байна даа. Шинэ ажлын маань шинэ жил ирэх сарын 15-нд болох юм гэсэн, би орноо гээд бүртгүүлсэн. монголд шинэ жил, цагаан сар, МАРТ-], цэргийн баяр тэмдэглэлгүй 4 жилийн нүүр үзжээ. Одоо ч тэмдэглэж өгнө дөө. Даанч МАРТ-8 гэхэд баярлуулах хүн маань амжиж ирэхнүү яахнуу бүү мэд. Цэргийн баяраар ч яахав Сүлд, Дэндэв, Түвшин 3-тай тэмдэглэнэ дээ гэсэн, Хурц захирагч томроод байхнуу яахнуу гайгүй байгаа.
Гаалийн татвар нэмэгдэнэ ч гэх шиг, өмнөд хойд гуулингууд зодолдсон ч гэх шиг, гэр бүлээр нь шатааж хүйс тэмтрэв ч гэх шиг онцгүй мэдээнүүд энэ 7 хоногт чих дэлсээд олныг шимшрүүлж айлгаж байх шиг байна. Цаг цөвүүн болноо гэж. муу юм манайхаас манай улсаас холуур өнгөрөөсэй... Алам малам сулимаааааа

20100610

Агаарын сайхан хөдөө юмаа хө






гэж сайхан дуу байдаг шдэ. Хөдөө нутгаар явж хүн амын урьдчилан сэргийлэх ХАЛУУН СЭТГЭЛ нэртэй аяны дор үнэ төлбөргүй үзлэгийг архангай аймгийн зарим сумдад хүргэх ажилд миний бие долоо хоног явж ирлээ. Одоо ч ид сайхан зуны нар хур нь тэгширсэн зун болж байна. Харин Архангай аймгийн Ихтамир суманд хоёр өдөржин цас орж уул тал цав цагаан (зуны сунд сард цас орсонг анх хараад гайхав), зам гэж шалчиг балчиг.
Хөдөөгийн ард түмэн маань энэ жил цас зуданд нэрвэгдээд хэдэн малаа тавиад тууцан сэтгэл санааны хувьд хүнд байна лээ. Амьдралын гол баталгаа болсон малаа алдаад сумын төвөөр гансарсан зарим нэг нь халамцуу голдуу, хүүхэд хөгшчүүл нь хачиг хирэнд баригдсан нэг тиймэрхүү дүр зураг тод харагдаж байсан.
Тэхдээ эрүүл хоол, эрүүл агаар, эрүүл ус гэдэг сайхан санагдсан.
Цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж байхаад хотод орж ирсэн чинь 22-с эхлээд өмхий үнэр хамар сэтлэх дөхсөн дөө.

20100425

Эх орндоо ирээд

Арлын орноос ирээд арай ч сар болоогүй байна. Хаврын тэнгэр хувисганан дулаарч нэг үзлээ, даарч нэг үзлээ. Гэхдээ л эх газрын хүйтэн далайн чанад дахь шийгтэй агаараас хавьгүй дулаахан юм шиг санагдсан.
Нийгэм, хүмүүсийн амьдрал ихээхэн өөр болжээ. Юмны үнэ тэнгэрт хадна гээчийг нүдээр харж гараар барьж үзлээ. Арай л дэндүү болжээ. Толгой сэгсэрхээс өөрийг хийж үл чадан гайхан зогслоо. Хаврын синдром хаа сайгүй л. Өнөө л Сүх жанжны талбай дээр маань элдэв цуглаан жагсаал, өлсгөлөн үзэгдээд л өнгөрөх юм. Үнэн л байдаг байгаа даа гэмээр хаврын тэнгэр шиг хувисганах хүмүүс бас олон болжээ.
Сайны хажуугаар саар гэж муу зүйлийг яриад байвал дуусашгүй. Сайныг бас ярихгүй байж чадсангүй. Худалдааны газрууд, үйлчилгээний газрууд нэг үеээ бодвол соёлтой болсон нь харагдаж байналээ. Гадуур давхилдах МАШААНУУДын жолоочууд бас хөдөлгөөний соёлд жаахан ч гэсэн орсон байсан. Зүүн эргэх үед зам тавиад өгч байна лээ (такси, микроноос бусад нь).
Мэргэжлийн нүдээр гэхүү нэг биш зүйл омог бардам МОНГОЛ ЭРЧҮҮД маань бүгд олгой бардам болсон байналээ шүү. Бүдүүн бүдүүн гэдэстэй хүзүүгүй хүмүүс онгоцноос буухад л тосж авсан. Дийлэнх нь гэж хэлэхэд хилсдэхгүй болсон байсан. Бүгд МАШААН унадаг дарга нар, хөдөлгөний дутагдалтай. Өөрөө ч нээх лаг гуалиг юм шиг гэж бодож байгаа байх. Би таргалаад нэг хэсэг замаа алдсан. Одоо тэр таргатай тэмцээд л байжээн . Нутагтаа ирээд хурд нэмэгдэж хөдөлгөөн ихэссэн болхоор гайгүй буй заа.
Ажилдаа ороод хориод хонолоо. Ширээ сандал өгөхгүй бараг коридорт сууж байна. Тэсээд л байдаг. Хэдийд тэсвэр алдагдахын, эсвэл хэдийд сандал ширээ өгөхийн бүү мэд. Нөгөө нэг монгол кино байдаг шдэ. Дөрвөн дугуй авья гэсэн танасаар байгаад нэг дугуй өгдөг шиг, уг нь ширээ сандал компютер номын шкаф захиалсан юм. Танагдсаар байгаад нэг сандал ирвэл их юм болох байх даа. Бас цалингаа сонсоод эгээтэй л ухаан алдсангүй, дахин дахин лавлаж асуусан чинь чи харин өндөр цалин авч байна... гэж боловсон хүчин хэлж байгааг хоёр дэлдгэрээрээ сонсон гутрах шиг. Гэвч одоо яахавдээ. Өөрөө л хүсэж ирсэн. Амьдраад байна даа...