Showing posts with label Тэмдэглүүштэй. Show all posts
Showing posts with label Тэмдэглүүштэй. Show all posts

20100201

Он гарсаар

2010 он гарсаар нэг сарыг ардаа орхиж. Цаг хугацаа гэж харвасан сум мэт л талийх юм. Энэ нэг сарын хугацаанд манайх гэдэг айлд ах эгч (авга эгч, нөхрийн хамтаар) ирж 2 хоноод буцсан өдөр нь миний найз эхнэрийн хамт ирж 6 хоног дагаж нислээ дээ. Мань хүн ч түмэндээ нэртэй нүүртэй хүн болхоор хүн бүхэн урьж дайлсаар бас нилээд ШОУ-тай л өнжих шив. Морьтоны хишиг явганд гэгчээр би айл дагуулж швах нэрийдлээр хамт үсэргэсээр сүүлдээ гэвтэрт орохоос наагуур болжээн шүү.
Нэг тэмдэглүүштэй зүйл гэвэл 2003 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль төгсөгчигдөөс 9 хүн энэ удаа уулзалдаж бараг курсийн уулзалтыг хальт хийсэн дээ.

Буцах хүртлээ нилээд ШОУ ахиад үргэлжлэх болтойдог шүү.
Ямар ч байсан японд байх хугацаанд миний урих ёстой ирэх ёстой байсан хүмүүс маань ихэнх нь ирээд буцсанд миний биё туйлийн баяртай байгааг цохон тэмдэглэхэд таатай байна.
Токушимад суугаа Эбу
Гялайлаа.

20091124

Баярлалаа

Хэн юунд баярлаад байгаа гэвэл...
Би барагийн юманд нээх баярлаж сүйд болоод байдаггүй гэхэд хилсдэхгүй. Гэхдээ сэтгэлийн хөдлөлгүй хөлдүү маанаг гэсэн үг биш шүү. кккк
Хүний сэтгэлийн утсыг хөндөнө гэдэг аягүй том НАУКА юм байна гэж боддын шдэ. Тэрийг ойгоход маны бөндгөр доторх тархины нугалаа дутаж атираа богинодох байлгүй.

Саяхан санаандгүй нэг өдөр надад ердөөсөө байдаггүй тийм бэлэг авч магнай минь тэнийлээ. Тэр бол зураг, зураг зурагдаа миний өвөө эмээ 2-н зурмал зурагны хуулбар.
Хэн өгснийг нь дурдмааргүй байна.

Баярлалаа

20090924

Улаан өдрүүд

Жийбэн улсад ирсээр "Улаан өдөр" гэдэг сайхан амралтын өдрийг мэддэг болж мэдэрч үзлээ. Өнгөрсөн улаан өдрүүд урт ч байлаа, дулаан ч байлаа. Гэхдээ энэ хэдэн өдөр бас зүгээрийг хийсэнгүй, бас нэг ч зүлгээд суусангүй.

9 сарын 20
Бидний хэдэн монголчууд 2 дахь удаагийнхаа сагсан бөмбөгийн аваргаа үзэж арьсан бөмбөг алгадаж алалцав. Коер басганн (би буриад биш л дээ гэхдээ заримдаа хэлчээд байдын) мөн коер көвн нийлсэн нийт 5 баг хоорондоо тойргоор алалцав. Багийн ахлагч болох тавн көвн хүмүүсээ сугалаагаар сугалж авахад аз муутай би 3 басганнтай хамт нэг баг болов. За яахав нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцана даа гэсээр 2-р байранд орчлоо. Манай 3 басганн ч хичээхээрээ хичээлээ мань нь ч гүрийхээрээ гүрийлээ. Би ч сайн тоглодог басганнуудтай болсны ачаар азаар аман хүзүүдэв.

Тэгсэн манай багийн Центэр тоглогч Зулаа 3 онооны шидэлтээр азаргалж аваргалав. Би бас далбаан доор аз хүүгээр ёоз хүү цохиж аваргалав. ккк. Ингээд манай баг ер нь нийлбэрээрээ НЭГлэсиймдаа. Ноднин жил би бээр биеийн байдал базаахгүй байсан агаад тэрхүү тэмцээнд оролцож чадаагүй юм. Дараа жилийн тэмцээн даанч хол байна даа...

9 сарын 21
Эл өдөр хол яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохилтой гэж зурхай буусан буугаагүй бид тэр зүгт явахаар төлөвлөсөн юм. Маниусын амьдардаг аймгийн ардах нь талын аймагт орших Чидун жимсний (olivean island)арал хэмээн нэрлэгдэх үзэсгэлэнт арал дээр очиж амс хийв. Талдаа 50 минут усан онгоцоор явж хүрдэг.

Тэнд чидун жимсээрээ алдартай гэх. Бүх л юм чидун жимсээрээ нэрлэгдэсэн байх. Далайнн эргээс нар жаргахыг хэсэг хүмүүст үзүүлсийн. Нар жаргахыг үзүүлсэн хүнийг яахын. кккк
Буцахдаа нөгөө усан онгоц дотроо талцаж ЦААСАН ТЭНЭГдэж хожигдож мөрийгөө алдав.

9 сарын 22
Их амралт дуусах дөхсөн чинь өнөө 2 сийэн чинь улайрсан бухын нүд шиг улаанаараа эргэлдэж усан хүрээ татаад дотор нь шороо чихцэн юм шиг аргаад жигтэйхэн болчиж.
Тэгсэн халдварын гаралтай нүдний салст бүрхэвчийн үрэвсэлт өвчин туссан тэр юм гэнэ.
Иймэрхүү байдалтай улаан өдрийг өнгөрөөсөн байна.

20090831

Маргааш 9 сарын 1

Миний охин хорвоод хүн болж мэндлээд өдгөө 6 нас хүрчихээд нэг мэдэхнээ сургуулийн алтан босгыг алхах болчихож. Саяхан л 3150 гр жинтэй улаан нялзрай хэгдүгээр амаржих газар төрж байсансан.
Аав ээж хоёр нь хоёулаа ажилтай болхоор ясли, цэцэрлэгт явж хорвоотой танилцсандаа. Бид хоёр хоёулаа эмч болхоор ажил ихтэй, хүүхдэдээ цаг бага л зарцуулдаг. Хагас бүтэн сайнд л гадуур гарч явдаг байлаа.
Өчигдөр утсаар ярьсан чинь сургуулийнхаа нэрийг, багшийнхаа нэртэй цээжилцихэж, тэгээд бэлтгэл хийж авсан юмнуудаа дэс дараатай хэлж байнаа. Зарим нэгийнх нь нэрийг мартсан болтой ээжээсээ асуугаад л. хэхэ
Маргааш өглөө нээлтэндээ явж арван жилийн алтан босгыг алхаж орох нь дээ миний охин. Харин аав нь тэр баярт мөчид хамт байж чадахгүй нь. Аавыгаа уучлаарай.

20090821

Ойрхон байна даа

Гэртээ харихад ч, монголруугаа буцахад ч. Хүмүүс гайхаад байх юм намайг. Худан буцах юмсан, харих юмсан гэхээр юундаа яардаг байнаа гэх мэтчилэн. Нутагруугаа харихад миний гэсэн бүх юм тэнд байгаа болхоор яарах нь дамжиггүй биздээ. Аав ээж, ах дүү, анд найз, хайртай охин минь бүгд бий.
Өчигдөр өглөө ажил дээрээ ирээд уг нь цүнхээ аваад гарах санаантай мейл шалгатал хүсэн хүлээж байсан захиа маань иржээ. Дотор нь харин юу гэсэн байгаа бол гэхээс зүрхний лугшилт мэдрэгдэж бушуухан нээж үзтэл...
...тэд зөвшөөрчээ. Юу гэхлээр миний ёпоонд хийсэн судалгааны ажил маань олон улсын сэтгүүлд хэвлэгдэх болж нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн явдал байлаа. Өөртөө ч итгэхгүй хэсэг харж дахин захиаг нягталж уншаад баярласандаа босоод дэвхцэхээс наагуур л юм боллоо. Өрөөнд хүнгүй байсан тулдаа л. Тэр даруйдаа профессортоо захиаг хэвлэж уншуултал надаас илүү баятрлаж байгаа нь нүүрэнд нь харагдсан юм.
Ингээд миний ёпоонд ирсэн зорилгын маань тэн хагсаас илүү хувь нь биелэж одоо хэсэгхэн хугацаанд хичээх л үлдлээ дээ. ГАНБАРЭ ЭБУ.

20081222

Шинэ жилийн мэндчилгээ



Дууг хүртэл инээдээр хийчдэг л юм байна. Овоо муу гар юмаа.