20170116

Боожгойны бүртгэл

Эр хүнийг батлах 2-хон баталгаа бол нэг нь цэргийн батлах үнэмлэх нөгөө нь цавины завсрын унжсан нөгөөх. Саяхан хороо хорин дээрээ очиж боожгойны бүртгэлээ хийлгэлээ. Гэхдээ оршин суугаа хаяган дээрх нэр болон нөгөө батлах нэртэй дэвтэрт тэмдэглэгээ хийгээд л болсон. Тэрнээс биш цавины завсрын нөгөөхийг үзээгүй шүү. Би л егөөтөж иин нэрлэж буйгаас биш угтаа бол цэргийн бүртгэл гэх нэртэйм байна лээ. Миний хуурай ах 2 долоо хоногийн өмнө бүртгэлээ хийлгэсэн юм байх. Гэтэл бүртгэсэн хүн нь "за та дараа жил ирэх шаардлагагүй юм байна, учир юу гэвэл та энэ 50 жил хүрч байгаа тул цэргийн бүртгэлээс хасагдлаа..." гэсийм байх. Гэрт нь очтол ах сэтгэлээр их унажээ. Эр хүний тооноос хасагдчлаа л гэнэ, 5-н ард 0-тэй боллоо л гэнэ. Бас бодоод байхад улс 50 хүрээд эр хүн ер нь ажиллагаа муутай болдог гэдгийг тооцсон байгаам шүү. Бие бялдар нь ч тэр нөгөөх нь ч тэр ажиллахгүй голцуу болчдогым бишүү кккк. Дээр үед сайн эрчүүд байсан байгаам. Ер нь гандан буурч газар ш**хааргүй нөхдүүд. Ямар сайндаа л 60тайдаа хийсэн хүүхдээ гарахаар нь эр ч бай эмч бай Жарантай, дал гарсан хүний хүүхдүүд Далантай нэртэй болохов. Наянтай Ерэнтэй гэж нэртэйгүүд нь арай ч биш байхаасай л гэж бодохоос. Манай бүртгэлийн систем хоорондоо ямар ч уялдаа байхгүй нь мэдэгдээд байгаан. Инргэний үнэмлэх нь цахим ухаантай ЧИП этэртэй. тэрэн дотор нь юу ч байдгын бүү мэд. Угтаа бол хаягын, цэргийн, гэрлэлтийн, ажил найдлын, тэгээд бүр хэрэг түвэгт орсон эсэхийг нь хүртэл тэмдэглэх хэрэгтэйм байгаан шдэ. тэгж гэмээ нь энэ олон бүртгэл энэ тэрийг ажил удахгүйхэн шиг шийдчих боломжтой биздээ. За нэг иймэрхүү байнадаа

20170102

2016 он ба Эбу Ийнхүү нэгэн жил 12 сар 365 хоног 8760 цаг 525600 минутыг ардаа орхиж шинэ 365 хуудастай дэвтэрээ би нээлээ. Өнгөрсөн оноо ажлын сүүлийн өдөр дүгнээд харахнээ ажил дээр ч тэр амьдрал дээр ч тэр бишгүй зүйлүүд хийсэн харагданаа. Бизнес календараа харахад төлөвлөсөн ажлууд маань за бараг л 92 хувь орчимд нь биелэлттэй л байх. Гэхдээ чамлалттай санагдаад, учир юунд вэ гэвэл шинэлэг зүйл харагдсангүй. Ажил дээр ялангуяа шинэ судалгаа шинэ ажилбар хийсэнгүй хуучнаа л нухаастай. Амьдрал дээр ямар шинэ санаа гэхээр зүйл байх биш. Шинэ эхнэр авлаа шинэ хүүхэдтэй боллоо гэлтэй биш. Гэхдээ тийм зүйл болоогүй гэж дуулгаяюуу. Өөрийн төлөвлөгөөгөө гаргахдаа дааж давшгүй олон хҮнд ажил төлөвлөчөөд тэрийгээ биелүүлэх гэж зовох эсвэл биелүүлээгүй гэж шаналж байснаас чанартай цөөн ажил төлөвлөөд тэрийгээ биелүүлчээд дүгнэж суух сайхан шүү. 2017 он шинэ бүхнийг өөрөөсөө гэсэн уриатай эхлэмээр санагдав. Он солигдоход хүн бүр баяртай шинэ оноо угтдаг ч надад тийм байсангүй. яагаад ч юм он явах тусам нас нэмээд байхаар хөгшрөөд байгаам шиг санагдаад. 29нд ах дүү нараараа шинэ жил тэмдэглэлээ. гоё ч боллоо. ээжийн маань хэдэн ах эгч дүү нар бүгд л ирлээ. ямар сайхан цог золбоотой хүмүүс байсанаараа санагдаг байсан тэр л өдрийн надад харагдсан хүмүүс маань улам л холдоод хөгширсөн харагдсан. болдог бол цаг хугацаг жаахан зогсоож байгаад амьдармаар. би яг тийм болно гэж бодхоос нэг сонин санагдав. Гэхдээ бүх зүйлд гарах гарц бий тул шинэлэг байх нь цаг хугацааг зогсоох мэт мэдрэмжийг өгөх байх гэж найднам. шинэчлэлийг өөрөөсөө хийнэ гэсэн санаа бол эд зүйл эхнэр хүүхдээ солино гэсэн үг биш гагцхүү дотоод хүн мөн чанараа, хийж байгаа ажлаа, санаа бодлоо шинэчлэхэд оршиж буй юм. Нэг согтуу баагий Дэлхий арай хурдан эргээд байна ууу гүй юу гэдэг шиг нээрэ дэлхий арай хурдан эргээд хоног хугацаа хурдан байгаад байна уу гүй юу. кккк юутай ч бүгдэд нь шинэ оны мэнд дэвшүүлээд эрүүл байгаарай гэж хүсье. 2017.01.02 Улаанбаатар хот Хавдар Судлалын Үндэсний Төв

20161017

эзний алба ээлжтэй, хааны алба халаатай

Цаг цагаараа байдаггүй, цахилдага хөхөөрөө байдаггүй гэж бас үнэн хэлсэн байгаан шүү энэ хөгшчүүл нээрээ. Манай дарга 10 жил энэ байгууллагыг удирдаад өнөөдөр ажлаа хүлээлгэн өгч байна даа. 10 жил нээх их санагдаад байсан өөрийгөө бодож үзлээ. Энэ байгууллагад ирээд 6 жил болчиж. удахгүй 10 жил болчлоо гээд сууж байхым байна. Хавдрын өвчлөл хэцүү ярвигтай өвчин хэдий ч энэ албыг бас доройтуулаагүй дээшлүүлж авч явсан байна эргэн харахад. ер нь бол доройтуулахгүй байхад өнөө цагийн дарга нарт болоод байгаан. зарим нь ч бүр элгээр нь мөлхүүлсэн нөхдүүд байнаа байна. Өнөөдөр захирал ажлаа тайлагнаж хуралдаад сүүлийн үгээ хэлээд индэр дээр, сүүлийн үг ч юу байхав энэ албанд хийж байгаа сүүлийн хурал нь шүү буруу ярьж зөв ойлгохым даа. Олон жил ажилласан нэг нь нүдэндээ хальт нулимстай цөөн жил ажиллаж байгаанууд нь ханиадны шуухнаатай нусаа татаад уйлаад байгаа урсаад байгаа нус нь ялгагдахгүй шоррр шоррр хийлгэх авиа энд тэнд. Захирал маань ч бас төгсгөлдөө хоолой зангираастай хийжүүлсэн ус балгаастай. Яамны дарга нар ирж сайдын тушаал уншаад үүрэг гүйцэтгэгч захирлын нэрийг дуудан сайдын мутартай цаасаа хоёр гардан өгсний дараа захирал алд цэнхэр хадган дээр арслангийн толгойтой тамгаа барин магнайдаа нэгэнтээ хүргэн адислан шилжүүлэв. Ингээд хавчийг хутгалан алж байгаа дүрстэй тугандаа ахин нэгэнтээ мөргөж индэрээс буух нь төрийн хүний байх ёстой зан чанарыг харагдуулсан нь бас бахархамаар ч суралцмаар ч. Гэхдээ ч манай захирал дээшилж байгаа гэсэн шүү. Тэхээр бас уйл унжаад ч юуг хийхэвдээ сайн явахад нь нулимсаар саад хийж тэ. Сайн сайхныг хүсээд гар бариад үдэж мордуулаваа захирлаа. Цаашдынх нь ажил үйлст амжилт хүсье. 2016.10.17

20161012

Жаргал зовлон-2

Наран улсад ертөнцийн шороо хөдөлгөж байхдаа Жаргал зовлон гэж нэ бичлэг бичиж байсан нь гэнэт санаанд оров, тэр үед бас их л зовж байсын байлгүй дээ чааваас эсэн бусан зүйл энэ хуудаснаа сийрүүлж байвшдэ. Энэ удаад агуу эх оронд минь эргэн тойронд учирж буй хэсэгхэн зовлон жаргалыг хөндөмөөр сэтгэл санаа шулуудавай. Жаргал зовлонг өөрийн гамгүй эдэлсэн биеэс эхэлвээс: энэхэн бие минь намрын налгар өдрүүдэд ажлын бус цагаар нааш цаашаа хагас бүтэнгүй тэнэж ан гөрөө, архи дарс биш үзлэг оношилгоог үнэ төлбөргүй хийж явсаар таарлаа. Хавдрын эсрэг аян энэ тэр гэж хоймор нутагт хатуу банзан орон дээр 5 хонов. Банзан орон дээр яаж 5 хононо гэж бодож байтал ажлын ядаргаандаа ор харагдвал очиж хэвтчих гээд юун тэр хатуу матуу цаашаа л байна. хоймор нутгийн эсрэг хүйстэнгүүдийн мариалагийг гайхан гутарч заримд нь жигшэээх гэж ч хэлж үзлээ заримыг нь нүүр номонд ч бичлээ. таргалалт маш их юмаа. сүүлдээ тийм хүмүүс их үзэхээр пологтох ч шиг. За тэгээд тахиа сарын найр наадам нэгэнтэ өндөрлөж ажил амьдрал алжаасан биеэ бодохоор зориг шулуудан урд өдөр танхимын дугуйт дасгалдаа зовлгоо зовоохоор очсон чинь үнэ нь тэнгэрт хадчиж, дүрэм журам нь өөрчлөгдөөд нэгэнт сэтгэл татахаа байсан байж. Олон газрууд иймэрхүү үйл ажиллагаа явуулж байхад яшиг л байна гээд хаялаа. Үнэндээ монголд үнийн тогтвортой бодлого, тогтвортой бизнесийн зарчим гэж алга. нэг сайхан хоолны газар байгуулагдаад л ово хүн ордог болонгуут нь тогооч нь ч юмуу сэтгэл нь багтдаг ч юмуу хувиараа хийнээ гэж хаяж гараад л нөгөө газрын хоолны амт чанар будаа. хүн орохүгй байсаар дампуураад, мань мэт шиг завгүй хэн нэгэн нь хэдэн сарын дараа иртэл хаалгаа барьсан байх жишээний. бэлтгэл хийдэг газар нь эхлэхдээ хамаг л сайхнаа тавьж туунгуутаа хэдэн халтар мөнгөний бараа харангуут зангаа буруулж үнээ нэмж этэр. Бизнесийн гол зарчим нь тогтвортой удаан хугацааны хэрэглэгчээ дээдэлсэн хамтран ажиллахад байдаг байх гэж мөхөс би бодном. гэтэл манай агуу эх оронд бол эхлээд л хэдэн цаас олчвол тэгээд цаашаа яах нь маньд чамд падгүйм болтой. Энэ их хямралын үед бусдын нүдэнд бүх зүйл мөнгөөр харагддаг болсон юм шиг байгаан. мань мэтийг ч ялгаагүй эмчийн зурагтай мөнгөн дэвсгэрт болгож хараад л. дагуулж явж үнэгүй үзлэг хийж өгөөч гэж панаалдаж байгаад л өөрөө завшичих жишээний. туршлага тайбар багатай намайг ингэж байгаам чинь бусад томчуудыг ч аргагүй байлгүй дээ. Их хотын амьдрал, дуу шуугиан чимээ, машин тэрэг, хүний оочер энэ бүхэн нэг л залхамаар санагдаад хөдөө талруу тэмүүлэх сэтгэл дэврэж байгаа нь хөгширж байгаагын илрэл юм бол уу бүү мэд. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдрах юмсан... гэж хэн нэг нь хэлсэн нь үнэн сонсогдоно. Анх наран улсаас эрдэмээ өвөрлөн ирээд хөдөө ажиллана гэж хэлж олны хэл ам болж загинуулахдаа загинуулж байсан нь тэр үед ч бас энэ бодол сэтгэлийн угт байсан болох нь нотлогдож байгаан. гүйэ яагаад болохгүй гэж. монголын маань л нэг хэсэг газар. улаанбаатараар л бүх монголыг төсөөлж төлөөлж болохгүй шдэ. за тэгээд одоо хувь заяандаа эвлэрч ажил амьдралыг хослуулан байх заяатай ЭРХЭС ТЭНГЭРТЭЭ хөтлегдөөд хорвоогийн жаргал зовлонг хуваалцан амьдрахдаа энэхэн сэтгэл минь үнэхээр таатай бөлгөө.

20160516

5 дугаар сарын 16

Хорвоо өнөөдрийнх шиг ийм хайр татам, нар өнөөдрийнх шиг ийм гэрэлтэй үргэлж байгаасай. никипани