20161012
Жаргал зовлон-2
Наран улсад ертөнцийн шороо хөдөлгөж байхдаа Жаргал зовлон гэж нэ бичлэг бичиж байсан нь гэнэт санаанд оров, тэр үед бас их л зовж байсын байлгүй дээ чааваас эсэн бусан зүйл энэ хуудаснаа сийрүүлж байвшдэ. Энэ удаад агуу эх оронд минь эргэн тойронд учирж буй хэсэгхэн зовлон жаргалыг хөндөмөөр сэтгэл санаа шулуудавай.
Жаргал зовлонг өөрийн гамгүй эдэлсэн биеэс эхэлвээс: энэхэн бие минь намрын налгар өдрүүдэд ажлын бус цагаар нааш цаашаа хагас бүтэнгүй тэнэж ан гөрөө, архи дарс биш үзлэг оношилгоог үнэ төлбөргүй хийж явсаар таарлаа. Хавдрын эсрэг аян энэ тэр гэж хоймор нутагт хатуу банзан орон дээр 5 хонов. Банзан орон дээр яаж 5 хононо гэж бодож байтал ажлын ядаргаандаа ор харагдвал очиж хэвтчих гээд юун тэр хатуу матуу цаашаа л байна. хоймор нутгийн эсрэг хүйстэнгүүдийн мариалагийг гайхан гутарч заримд нь жигшэээх гэж ч хэлж үзлээ заримыг нь нүүр номонд ч бичлээ. таргалалт маш их юмаа. сүүлдээ тийм хүмүүс их үзэхээр пологтох ч шиг.
За тэгээд тахиа сарын найр наадам нэгэнтэ өндөрлөж ажил амьдрал алжаасан биеэ бодохоор зориг шулуудан урд өдөр танхимын дугуйт дасгалдаа зовлгоо зовоохоор очсон чинь үнэ нь тэнгэрт хадчиж, дүрэм журам нь өөрчлөгдөөд нэгэнт сэтгэл татахаа байсан байж. Олон газрууд иймэрхүү үйл ажиллагаа явуулж байхад яшиг л байна гээд хаялаа. Үнэндээ монголд үнийн тогтвортой бодлого, тогтвортой бизнесийн зарчим гэж алга. нэг сайхан хоолны газар байгуулагдаад л ово хүн ордог болонгуут нь тогооч нь ч юмуу сэтгэл нь багтдаг ч юмуу хувиараа хийнээ гэж хаяж гараад л нөгөө газрын хоолны амт чанар будаа. хүн орохүгй байсаар дампуураад, мань мэт шиг завгүй хэн нэгэн нь хэдэн сарын дараа иртэл хаалгаа барьсан байх жишээний. бэлтгэл хийдэг газар нь эхлэхдээ хамаг л сайхнаа тавьж туунгуутаа хэдэн халтар мөнгөний бараа харангуут зангаа буруулж үнээ нэмж этэр. Бизнесийн гол зарчим нь тогтвортой удаан хугацааны хэрэглэгчээ дээдэлсэн хамтран ажиллахад байдаг байх гэж мөхөс би бодном. гэтэл манай агуу эх оронд бол эхлээд л хэдэн цаас олчвол тэгээд цаашаа яах нь маньд чамд падгүйм болтой.
Энэ их хямралын үед бусдын нүдэнд бүх зүйл мөнгөөр харагддаг болсон юм шиг байгаан. мань мэтийг ч ялгаагүй эмчийн зурагтай мөнгөн дэвсгэрт болгож хараад л. дагуулж явж үнэгүй үзлэг хийж өгөөч гэж панаалдаж байгаад л өөрөө завшичих жишээний. туршлага тайбар багатай намайг ингэж байгаам чинь бусад томчуудыг ч аргагүй байлгүй дээ.
Их хотын амьдрал, дуу шуугиан чимээ, машин тэрэг, хүний оочер энэ бүхэн нэг л залхамаар санагдаад хөдөө талруу тэмүүлэх сэтгэл дэврэж байгаа нь хөгширж байгаагын илрэл юм бол уу бүү мэд. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдрах юмсан... гэж хэн нэг нь хэлсэн нь үнэн сонсогдоно.
Анх наран улсаас эрдэмээ өвөрлөн ирээд хөдөө ажиллана гэж хэлж олны хэл ам болж загинуулахдаа загинуулж байсан нь тэр үед ч бас энэ бодол сэтгэлийн угт байсан болох нь нотлогдож байгаан. гүйэ яагаад болохгүй гэж. монголын маань л нэг хэсэг газар. улаанбаатараар л бүх монголыг төсөөлж төлөөлж болохгүй шдэ.
за тэгээд одоо хувь заяандаа эвлэрч ажил амьдралыг хослуулан байх заяатай ЭРХЭС ТЭНГЭРТЭЭ хөтлегдөөд хорвоогийн жаргал зовлонг хуваалцан амьдрахдаа энэхэн сэтгэл минь үнэхээр таатай бөлгөө.
20160516
5 дугаар сарын 16
Хорвоо өнөөдрийнх шиг ийм хайр татам, нар өнөөдрийнх шиг ийм гэрэлтэй үргэлж байгаасай.
никипани
20150120
Салхины чимээ
Ажил ажил гээд толгой өөд татахгүй ажилсаар л... Ахиж дэвшиж байгаа ч юм алга, олигтой амжилт олсон ч юм алга. Тиймээс энэ олон ажлуудаасаа цөөлж нэгэнд нь илүү хүз зарцуулж амжилт олохыг хүснэм би. кккк
Монголд нээрээ бужигнасаар байгаад л таарах юмаа. нэг л мэдэхэд зун нэг л мэдэхэд өвөл шинэ жил гээд л. Удахгүй шинэ жил болох нь дээ. Анх ирсэн жилээ /2010 онд/ нийт 13 ёолк хэссэн байсан шүү. энэ бас амжилтын нэг хэлбэр миний хувьд. Тэр цагаас хойш ахиж тийм олон шинэ жил хэсэхгүй ээ гэж өөртөө ам өчиг өгсөн гэжугаа.
2015.01.20
... маш удаан хугацааны дараа дахин нээж салхи оруулж байгаам байна. уучлаарай блог минь хэхэ.
жийбэн гэхээ болиод наран улсад гэж бичхээр шийдлээ. төгсөж ирсээр зөндөө их зүйл өөрчлөгджээ. даруй 5 жил ард үлдэж. энэ бол бага хугацаа биш юм гэдгийг сая л мэдэрлээ. (мэдрэлээ алдтал юугаа хийж явсан шаар вэ)
хорвоод хүн болж мэндэлсээр 70н талыг насалжээ хаха, нээх хөгшин хүн шиг үү. гэснээс нэг хурдан морь унаач хүүхдээс уралдаад ирэхээр нь ярилцлага авсан чинь
-миний дүү хэдэн жил морь унаж байна гэтэл хүү
- насаараа л морь унаж байна... гэв
- миний дүү хэдэн настайм гэхэд
- 6 гэсэн гэжугаа.
тэрийг бодоход ч бас яахавээ жаахан цор цор гэхэд болхоор болж.
за нэг л дасаж өгөхгүй нь. эргээд удахгүй үргэлжлүүлье.
20101124
Эх орондоо ирээд энэ хуудсаар орж ирэлгүй мөн ч удаж дээ. Шагайх ч завгүй ажил, ажил, ажил гэсээр нэг л мэдэхэд цас орж өвөл болсон байхыг бодоход хурдан ч юм шиг.
Энэ зун амралт гэгчийг мэдрэлгүй янз бүрийн ажилд явсаар таарав. Гэхдээ өмнөх бизлэгт архангайруу үзлэгээр явснаас хойш хэнтий, булган аймгуудруу мөн урьдчилан сэргийлэх үзлэгээр явж амрахаас ялгаагүй сайхан байлаа.
Дундуур нь бас наран улсад зорчоод ирсэн гэжугаа бас /хуралд оролцоод ...$-н грант авав/.
Ирсэнээс хойш зөндөө л тэмдэглэлт үйл явдал болсоноос хамгийн чухал нь миний охин 2-р ангид орж миний бие охиноо зөөх, хичээлийг нь давтуулах, хувцасыг нь угаах гэх мэт ажлууд нэмэгдэж сайн аавын дүрд тоглож мэргэшиж байна гэж.
Саяхан сурагчдын амралтыг нь дуусахаас өмнө СКАЙ РЕСОРТ гэдэг газар очоод ирсэн. Дажгүй газар байналээ хаа очиж, залуучуудын цагийг зөв өнгөрөөх нэг ч гэсэн газар нэмэгдсэнд БОЛООШ ДЭЭ.
Ажил маань солигдоод шинэ ажилд ирсээр 2 сар болчлоо. Одоо ч хуучин хүн шиг хүмүүсээ танидаг мэддэг болж байна даа. Шинэ ажлын маань шинэ жил ирэх сарын 15-нд болох юм гэсэн, би орноо гээд бүртгүүлсэн. монголд шинэ жил, цагаан сар, МАРТ-], цэргийн баяр тэмдэглэлгүй 4 жилийн нүүр үзжээ. Одоо ч тэмдэглэж өгнө дөө. Даанч МАРТ-8 гэхэд баярлуулах хүн маань амжиж ирэхнүү яахнуу бүү мэд. Цэргийн баяраар ч яахав Сүлд, Дэндэв, Түвшин 3-тай тэмдэглэнэ дээ гэсэн, Хурц захирагч томроод байхнуу яахнуу гайгүй байгаа.
Гаалийн татвар нэмэгдэнэ ч гэх шиг, өмнөд хойд гуулингууд зодолдсон ч гэх шиг, гэр бүлээр нь шатааж хүйс тэмтрэв ч гэх шиг онцгүй мэдээнүүд энэ 7 хоногт чих дэлсээд олныг шимшрүүлж айлгаж байх шиг байна. Цаг цөвүүн болноо гэж. муу юм манайхаас манай улсаас холуур өнгөрөөсэй... Алам малам сулимаааааа

Subscribe to:
Comments (Atom)