Социализмын үед юм бүхэн дэг журамтай, дарга нь дарга, цэрэг нь цэргээсээ байж жинхэнэ социалист зарчмаар амьдарч байсан тэр цаг хугацааны сүүлээс миний бие амсаад өнгөрсөн. "Гэгээн зөвлөлт"-ийн ах нараас хангамжаа эдэлж бараг л амандаа хоолоо халбагадуулахаас наагуур, за тэгээд бас улс гүрэн л болсон хойно өөрсдөө тэддүгээр таван жилийн норм төлөвлөгөө энэ тэр ярьж баахан зарчимддаг хүмүүс олон байж. Тэд нараасаа ч хүмүүс айна гэж жигтэйхэн. Өөрсдөө хийж чадах хэрэгцээнийхээ зүйлийг хүртэл оросоос авдаг байсандаа. Гэхдээ нэг л зүйлд гайхдаг байсан. Оросоос орж ирсэн бараа таваар дандаа чанартай илүү байсан ч монголд үйдвэрлсэн дотоодын бүтээгдхүүнүүд гэхээр л дандаа загвар муутай, бүдүүн болхи хийцтэй. Гэтэл хийж байгаа материал нь бараг оросынхоос илүү шахуу байсандаа. Нэг жишээ дурьдахад дунд сургуульд ороод дунд ангийн сурагч болсон жил орос бакал гэгчийг өшиглөж гялтайтал нь тосолж бач үгүй гоёж өсдөг моод шаху байвшдэ. Тухайн үед бас л чамгүй үнэтэй, зарим нэгэнд нь олдохгүй л байсан үе. Тэрийг нь авч чадаагүй нь монгол үйлдвэрийн бакал "хусаж" гудамж өшиглөнө. Монголын бакал гэхээр л нэг л яйжийсан өсгий нь гэж дөрвөлжин нүүрс шиг юм ардээрээ гарцан явж харагдана. За тэгээд нэг устай бороонд өмсөхөд л зуузай нь шалчийгаад л "хийморь"-гүй болж орхидог байж. Харин материал нь бол жинхэнэ арьс ширээр хийсэн нь илт харагдана. Тухайн үед гац харьцаж байсан улс нь орос болхоор оросын эд зүйлтэй л харьцуулахаас өөр боломжгүй байж. Гэх жишээний зүйлд яагаад өөрсдөө өөрсөддөө чанартай ижилхэн зүйл хийж болдоггүй байсанд гайхаж хоцорч билээ...
Тухайн үеийн бас нэгэн моод бол орос хэл. Оросоор зарим үг хэллэгийг ярианьхаа дунд хавчуулж ярих нь соёлтой боловсон занг илтгэх нэг хэлбэр байж. Ялангуяа тэр үеийн дарга нар, оросд сураад ирсэн хүмүүс голцуу хэрэглэнэ. Гэхдээ ердийн хэрэглээний зүйлүүдийг хүн бүхэн л хэлдэг байсан шдээ, жишээ нь польто, куртк, ботинк (манай эмээ бажийк гэж хэлдэг байсан), душ, пилэтэк гэх мэт зөндөө. Мэргэжлийн салбаруудад ч гэсэн оросоос орж ирсэн үгүүдийг тэр чигт нь хэрэглэх явдал нилээдгүй байсны дотор анагаахын салбар (өөрийн мэддэгээрээ) бүр оросжсон байсан. Орос "школ"-оор оросоор лекц, орос сурах бичиг, орос дээр реферат бичих гэх мэт. Эмэнэлэгт л гэхэд эмч нар нь оросоор өвчний түүх бичдэг байсан, одоо ч хуучны зарим эмч нар оросоор өвчний түүхээ бичиж оношоо тавьдаг хэвээрээ. Энэ мэт орос соёл нилээд түгсэн байсан нь 90-ээд оны ардчилсан хөдөлгөөн эхэлснээр энэ бүхэн төгсгөл болж ардчилсан монгол, ардчилсан ард түмэн, ардчилсан засгийн газар гээд арчилалгүй юмгүй болсон саяхан шиг л. Нөгөө орос хэл орос соёлыг эрс буруушаагаагүй ч гэлээ монгол хэл, ёс заншил, шашин шүтлэгээ сэргээн үүнтэй зэрэгцэн монголших хөдөлгөөн нилээд өрнөсний дотор нөгөө л мэргэжлийн салбаруудад хэрэглэж байсан орос үгнүүдийг халж монголчилж орчуулан хэрэглэх арга барилыг нэврүүлж эхэлсэн нь сонин санагдсан. Юу нь сонин санагдсан гэвэл бараг л хэлд орохоосоо авхуулаад яриад хэлээд заншсан хэллэгүүдийг монголчилж орчуулах нь нэг л чихэнд нийцтай сонсогдохгүй байсанд. За бас л анагаахын салбартаа жишээ авья. Манай зарим эмч нар өвчний нэр, онош зэргийг хдмал орчуулга хийж монголын анагаах ухаанд нэвтрүүлэх гэж нилээдгүй чармайсан. Сонирхуулахад:
Острый ринит- Хурц нусгай
Acute Appendicit- олгой тас
Peritonitis- Гялтан тас
Encephalitis- тархи тас гэх мэт. Гэхдээ орчуулгатай эмгэг өвчнүүд зөндөө бий л дээ, салхин цэцэг, улаан бурхан, хүхүүл ханиад гэх мэт. Олон улсын нэршлээрээ орчуулж хэрэглэдэггүй нэршил гэж байдаг л даа. Бараг стандарт болсон гэхэд болно. Тэдгээр үгийг ашиглан хаанахын ямар ч эмч хараад онош, эмчилгээ зэргийг шууд мэдэх учир гол ач холбогдол нь оршиж байгаа гэдэгтэй эргэлзэхгүй санал нэгтэй байдаг.
Aнагаахын оюутан байхад Молекул Биологи гэдэг нилээд хүнд номыг тухайн хичээл орсон бүх оюутнуудад шахаж, авахгүй бол дүн гаргаж өгөхгүй боож этэр сүйд боловшдэ. Шахсан багш нь тухайн салбартаа л бас гэмгүй нэгэн байсан л даа. Тэр номонд молекул биологийн үг хэллэгийг нилээд орчуулж монголчилсон байсан санагдана. Ер нь бол тэр номыг уншихад тэр чигээрээ мэргэжлийн гадаад "стандарт" үг хэллэгээс бүрдсэн байдаг болхоор англи хувилбар дээр нь уншсан q ойlгогддог амар талтай. (DNA, RNA, genom, PCR, mutant гэх зэрэг үгнүүд)
Ер нь заавал орчуулах шаардлага байгаа ч юмуу үгүй ч юмуу. Бүү мэд.
20081028
20081014
Насаа нэм гэж...
Ойрд үгийн утгыг нилээд бодож ярьдаг болсон. Өмнө нь ч буруу солгойгүй бурж Бумаа (Сэрэлт киноны) авгай шиг чалчидаг байж. Тэгж гэмээ бурууддаг олон, зөвддөг нь өдрийн од мэт цөөн тохиодог байв шдэ. Найз нарыгаа уйлуулж ч, уурлуулж ч явсан хэдий ч эргээд тэд маань манийгаа цагаахан, хүүхэд шиг юм ярьдаг гээд ад шоо үздэггүй байсанд нь талархаж байдаг юм. Одоо нээрээ бодоод байхнаа хаа ч хэнтэй ч тэр зангаа тавихгүй л хамаагүй бураад байгаа нь буруу ч юм шиг, бусдын нийцтэй хүртээлтэй зөв ярих хэрэгтэй гэж хожим ухаарав (саяханаас хүнээ мэдрэв).
20080926
Дуунд дуртай боловоо би...
Энэ зун монголд очоод найз нар, хамаатан садан гээд л удаан уулзаагүй хүмүүстэйгээ уулзсных заримтай нь шоудлаа, заримтай нь дууллааа. Дууллаа гэснээс монгол дуугаа мэдэхгүй аяны дугараа алгасах шахаж муухай царайллаа. Найранд 3 дуутай, наадамд 3 даваатай гэдгийн үлгэрээр ядаж 3 биш юмаа гэхэд цайны ганц дуу мэдмээр юм байна. Уг нь солгой хоолойлчоод энд тэнд дуулаад байдаг энэ зун бүр таг шүү. За тэр наадамд 3 даваа нь ч өнгөрч. Өнөөдөр ажил багатай байсан дээрээ хэдэн гайгуй зохиолын дуу татаж МП-дээ хуулаад хуучин нөгөө галзуу хүн шиг сонсдог байсан транс хаус хөгжмүүдээ дэлэтлэж орхив. Өө бас нэгэн буянтай ахаас авсан Харангын гурамсан цомог, Никитоны нэг цомогоо суулгаад сонсдог хөгжмийн жанраа өөрчилчихлөө. Аа харин тэр караокэд бол үгийг нь дагаад дуулаад байж болмоор санагдсан.
Намайг 2-р ангид байхад орост хамт сурч байсан нагац ахын маань найз Дандар гээд эмч бид нар Москваруу хамт галт тэрэгээр явсан юм. Тэр хүн их гоё дуулдаг. Тэр үед ХИТ болж байсан Цэрэнчимэд агсаны дуунуудыг ялгагдахгүй сайхан дуулна. Бас манай өөр нэг ах маань эмч хүн л дээ, мөн их сайхан дуулна. Ялангуяа "Ус мөрөн олончиг" гэж Самбуу УГЖ-н дуулсан дууг дуулдаг. Тухайн үедээ энэ бүхнийг эрэгцүүлэн бодоход эмч хүмүүс их сайхан дуулдаг юм байна гэсэн бодол гавал доторх атираанд маань суучихсан юм. Энэ бодрол өнөөдөр гэнэт толгойд орж ирэн тэр үеээ дурсан бодтол би Дандар эмч шиг мэргэжилтэй хэрнээ нэг ч дуу мэдэхгүй тууж явдаг. Солгой хоолойтойм байж гэж өөрийгөө голохгүй л айргаа барьж байгаад аваад хаядаг байх хэрэгтэй юм байна. Дараагийн дугаарт нь ёпоон улсад нилээдгүй хугацаагаар байсных ганц дуу бас караокэед нь дуулдаг болох хэрэгтэй гэж өөртөө биелэгдэх ч юмуу биелэгдэхгүй ч юмуу нэг даалгавар өглөө.

20080924
Энэ удаа больёоо
Эрүүл мэндийн сайдаар Ламбаа гэнүү. Арай ч дээ. Улс гүрний хүн амын эрүүл мэндийг сахин халгаалах гол салбарын сайд нь дунд сургууйийн багш байх ч гэж. Сая олж уншаад харамсах, харуусах сэтгэгдэл төрээд өөрийн эрхгүй толгой сэгсэрэлээ. Монголын анагаах ухаанд яам толгойлоод явах чадалтай чадвартай боловсон хүчин байхгүй гэхэд хэн ч итгэхгүй. Өөр боловсорсон мэргэжлийн хүнээр солиосойдоо гэж. Энэ салбар ч бүр шалан дээр пид хийтэл унаад дууслаа. Ганди, Гүндалай гэх мэт дипломгүй эмч нараар удирдуулж дараалан дампуурсан нь сэргээгүй байхад дараагийн дипломгүй тоглогч Ламбаа гуай дахин дампууруулна гэдэгтэй санал нэгтэй байна. Залуу эмч, эмнэлгийн боловсон хүчнээ уг нь гадаадад нилээд сургаад байгаа ч буцаад ирэхэд нь ажлын байраар хангаж өгөхгүй болхоор хичнээн сайхан юм сураад ч нэмэргүй, тэгээд л гадаадруу явах нь яваад, бизнэс хийх нь хийхээд талаар нэг тараад алга болж байгаа харагдах юм. Энэ бүхэнд улсын мөнгө нилээдгүй урсаж байгаа нь тодорхой. Энд хамт сурч байгаа хужаа нарыг төгсөөд очиход нь байр орон сууцаар улсаас хангаж, ажлын байр битгий хэл гэр бүлийн асуудлыг нь шийдэж өгч байгаа болхоор амьдрал нь нэгэнт баталгаатай тийм газарлуугаа л тэмүүлэх нь аргагүй буйзаа. За энүүхэн хооронд төрсөн сэтгэгдэл энэ ажгуу.
20080921
Амьдралын их сургууль
Энэ бол миний ажил хөдөлмөр хийж эхэлсэн амьдралын их далайд хөл тавьсан тухай товчхон. Нэгэн буйдхан жуулчны баазад ажилж эхэлсэн маань миний өвөөгийн ач гавьяа билээ. Тэр хүн өдгөө байхгүй ч гэлээ би үргэлж санагалзаж байдаг. Миний өвөө нутаг орондоо нэртэй төдийгүй гэр бүл үр ачдаа энэрэлтэйгээс энэрэлтэй уяхан тийм л нэгэн байлаа. Би мэдээ орсон цагаасаа эхлээд л өвөө эмээ дээрээ өсөж хүн шиг хүн болж, амьдрал гэдгийг мэдэрсэн юм. Сургуульд ороогүй л жаахан байсан, миний өвөө "Жаргалант" пионерийн лагерийн захирал хийдэг байлаа. 6 сарын эхээр зуслан ажилж эхлэн хүүхдүүдээ хүлээн авахад л бид тэнд аль хэдий нь очсон байна. Өвөө бид 2 нэг модон байранд хоёр төмөр ор, нэг түмбүүчиг, ширээ байна. Зуслан маань уулын аманд байдаг тул оройдоо сэрүүхэн гэж жигтэйхэн. Заримдаа өрөөний пийшинг галлаж дулаацна. Хүүхдийн зусланд дандаа том ах эгч нар. Би дунд нь бол жижигдэнэ. Улаан булан, биеийн тамитын талбай, эсүүл мухлагын хавиар л эргэлдэнэ. Хааяа өвөө маань аймгийн төв орохдоо дагуулж явнадаа. Эмээ дээрээ очиж нэг хоноод маргааш нь зусланруугаа явдаг байж. 8 сарын сүүл гэхэд л сүүлийн ээлжээ дуусган зуслан буухад өвөө бид 2 гэртээ харина даа. Өвөө маань маш их зарчим хүн. Ажил бол ажил гэсэн байр суурианаас бүх зүйлд хандана. Ажил гэрийг холилдуулна гэж яасан ч үгүй. Заримдаа зөвшөөрөлгүй зусланд очихоор зэмлэнэ. Ингэж явсаар сургуульд орж зун хамт зусдаг үе маань өнгөрлөө. Эмээ хэдэн үнээтэй, түүнийг нь хариулж "тугалчин хүү Цэрэндорж" болно доо. Хоёрдугаар ангид орох жил Жаргалантын аманд 3давхар сүндэрлэсэн сайхан байшин босож тэр нь өвөөгийн маань 4 жилийн хүч хөдөлмөр биелэгдэж үйлдвэрчний эвлэлийн хорооны амралт гэгч нэртэй газар байлаа. Мөн тэр жилдээ хүүхдийн зуслангийн өргөтгөл байрыг нэмж барин 100 хүүхэд хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэн нэг ээлжиндээ 350-400 хүүхэд амардаг болсон юм.
Ардчилал эхэлж бүх зүйлүүд өөрчлөгдөн хувирч улмаар зарим обьектууд хувьд гарахад тэр амралтын газар мөн л хоцорсонгүй. Ингээд жуулчны бааз болон хувирав. Хүүхдийн зуслангийн удирдлага ч солигдон өвөө маань ч тэтгэвэртээ гарлаа. Тэр цагаас хойш цагийн байдал ч нилээд өөрчлөгдөн би бээр арван жилээ дүүргэн их сургуульд орох боллоо. Их сургуульд орсоор 2-р курсийн оюутан мундагаа бас. Тэр зундаа Жаргалант жуулчны баазад очиж баармэн гэгчийг хийж үзэв. Өдөртөө унтанаа. Орой болхоор л ажил ундарна. Мөнгө төгрөгтэй холбоотой ажил юм хойно бас л чамгүй тооцоотой байхгүй бол болохгүй байсаан. Эхэндээ ч өрөнд оров. Дараагийн сараас тооцоог яс бариж цалин гэгчийг авч үзлээ. 27000 төгрөгний цалин гар дээрээ авч үзээд ажил хийх хүсэл маань улам их болсийм. Ачаалал их үед гал тогоонд хоол зөөгч этэр хийх үе бишгүй. Ямартай ч хамт олон гэдгийг бас хажуугаар нь мэдэрч эхэлж билээ. Ингээд намар облж оюутан явах болоод үдэлт хийгэж баахан бэлэг авлаа. Түүндээ их урамшсан. За тэгээд ирэх хавар нь гүйдэлтэйм шиг л сүүлийн курацаа урагшлуулан 6 сарын эх гэхэд Жаргалант гэгч жаргалын орондоо ирэв. Тэр жил аж ахуйн нэгжүүдийн нэр давхардахгүй байх ёстой болж Жаргалант нэр солигдон компанийн нэр олох ажил гарав. Ингээд өвөө маань нэг нэр санал болгосон нь төрсөн нутаг болох АНАГ. Энэ нэршилээр тогтож АНАГТУР ХХК болж өөрчлөгдөв. Тэр жилдээ баармэн хийсэнгүй. Жолооны үнэмлэх авсан байсан учраас жолоо мушгин давхар ганц нэг удаа жуулчин дагуулж явах болов. Халит мульт англи хэлийг гадарладаг болсон нь бас нөлөөлөв. Жуулчин дагуулж явна гэдэг бол нилээдгүй олон ажлыг хийж сурах хэрэгтэй байсан юм. Наанадаж л хээрийн хоол бэлтгэх, газар орны нэр ус, түүх домог, байршил зэргийг сайн мэддэг байх хэрэгтэй болж. Гэхдээ өвөөтэйгөө явахад газр ус, замын нэрийг байнга хэлж зааж сургаж байсан маань одоо л хэрэг нь гарч нүүр улайсангүй өнгөрөв. Тэр жил шинэ зеландийн 30 гаруй жуулчин 3 хоног авч явсан маань анх удаагийн кэйс байв. За тэгээд л зөндөө зөндөө.
Иймэрхүү байдлаар хаалгачаас нь эхлээд нилээд олон зүйл хийдэг болов. Заримдаа ажилчин нь эзгүй чөлөөтэй үеэр нь орлон ажиллана, слесарь хүртэл хийв. За тэгээд л хонь гаргахаас эхлүүлээд зочдын боодог, хорхог, шорлог гэгчийг хийхээс эхлүүлээд ер нь оролцоогүй юмгүй л болов шив. Их сургуулийн зуравдугаар курсээ төгссөн жил өвөө маань бурхан болж би тэндээ очиж чадаагүй юм. Тэр намартаа ажилд орж жинхэнэ ажилтан болсон болхоор амрахаар л очих зав гардаг байлаа. Гэвч миний сэтгэлийн гүнд тэр газар үргэлж хадаатай. Зундаа очихгүй байна гэж ер нь байхгүй дээ. Энэ зун хүртэл очиж хэд хоног амарлаа. Монгол явсан тэмдэглэлд зураг оруулсан байгаа байх.
За баахан өөрийгөө мундаг мэт товойлгов. Хүн бүхэнд энэ мэт түүх байдаг нь дамжиггүй. Гэхдээ энэ бол миний хувьд хэн нэгэнд гайхуулах гэсэн зүйл биш, юм үзэж нүд тайлан амьдралын их сургуульд сурсан дурсамж юм.

Subscribe to:
Comments (Atom)