20080921

Амьдралын их сургууль

Энэ бол миний ажил хөдөлмөр хийж эхэлсэн амьдралын их далайд хөл тавьсан тухай товчхон. Нэгэн буйдхан жуулчны баазад ажилж эхэлсэн маань миний өвөөгийн ач гавьяа билээ. Тэр хүн өдгөө байхгүй ч гэлээ би үргэлж санагалзаж байдаг. Миний өвөө нутаг орондоо нэртэй төдийгүй гэр бүл үр ачдаа энэрэлтэйгээс энэрэлтэй уяхан тийм л нэгэн байлаа. Би мэдээ орсон цагаасаа эхлээд л өвөө эмээ дээрээ өсөж хүн шиг хүн болж, амьдрал гэдгийг мэдэрсэн юм. Сургуульд ороогүй л жаахан байсан, миний өвөө "Жаргалант" пионерийн лагерийн захирал хийдэг байлаа. 6 сарын эхээр зуслан ажилж эхлэн хүүхдүүдээ хүлээн авахад л бид тэнд аль хэдий нь очсон байна. Өвөө бид 2 нэг модон байранд хоёр төмөр ор, нэг түмбүүчиг, ширээ байна. Зуслан маань уулын аманд байдаг тул оройдоо сэрүүхэн гэж жигтэйхэн. Заримдаа өрөөний пийшинг галлаж дулаацна. Хүүхдийн зусланд дандаа том ах эгч нар. Би дунд нь бол жижигдэнэ. Улаан булан, биеийн тамитын талбай, эсүүл мухлагын хавиар л эргэлдэнэ. Хааяа өвөө маань аймгийн төв орохдоо дагуулж явнадаа. Эмээ дээрээ очиж нэг хоноод маргааш нь зусланруугаа явдаг байж. 8 сарын сүүл гэхэд л сүүлийн ээлжээ дуусган зуслан буухад өвөө бид 2 гэртээ харина даа. Өвөө маань маш их зарчим хүн. Ажил бол ажил гэсэн байр суурианаас бүх зүйлд хандана. Ажил гэрийг холилдуулна гэж яасан ч үгүй. Заримдаа зөвшөөрөлгүй зусланд очихоор зэмлэнэ. Ингэж явсаар сургуульд орж зун хамт зусдаг үе маань өнгөрлөө. Эмээ хэдэн үнээтэй, түүнийг нь хариулж "тугалчин хүү Цэрэндорж" болно доо. Хоёрдугаар ангид орох жил Жаргалантын аманд 3давхар сүндэрлэсэн сайхан байшин босож тэр нь өвөөгийн маань 4 жилийн хүч хөдөлмөр биелэгдэж үйлдвэрчний эвлэлийн хорооны амралт гэгч нэртэй газар байлаа. Мөн тэр жилдээ хүүхдийн зуслангийн өргөтгөл байрыг нэмж барин 100 хүүхэд хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэн нэг ээлжиндээ 350-400 хүүхэд амардаг болсон юм.
Ардчилал эхэлж бүх зүйлүүд өөрчлөгдөн хувирч улмаар зарим обьектууд хувьд гарахад тэр амралтын газар мөн л хоцорсонгүй. Ингээд жуулчны бааз болон хувирав. Хүүхдийн зуслангийн удирдлага ч солигдон өвөө маань ч тэтгэвэртээ гарлаа. Тэр цагаас хойш цагийн байдал ч нилээд өөрчлөгдөн би бээр арван жилээ дүүргэн их сургуульд орох боллоо. Их сургуульд орсоор 2-р курсийн оюутан мундагаа бас. Тэр зундаа Жаргалант жуулчны баазад очиж баармэн гэгчийг хийж үзэв. Өдөртөө унтанаа. Орой болхоор л ажил ундарна. Мөнгө төгрөгтэй холбоотой ажил юм хойно бас л чамгүй тооцоотой байхгүй бол болохгүй байсаан. Эхэндээ ч өрөнд оров. Дараагийн сараас тооцоог яс бариж цалин гэгчийг авч үзлээ. 27000 төгрөгний цалин гар дээрээ авч үзээд ажил хийх хүсэл маань улам их болсийм. Ачаалал их үед гал тогоонд хоол зөөгч этэр хийх үе бишгүй. Ямартай ч хамт олон гэдгийг бас хажуугаар нь мэдэрч эхэлж билээ. Ингээд намар облж оюутан явах болоод үдэлт хийгэж баахан бэлэг авлаа. Түүндээ их урамшсан. За тэгээд ирэх хавар нь гүйдэлтэйм шиг л сүүлийн курацаа урагшлуулан 6 сарын эх гэхэд Жаргалант гэгч жаргалын орондоо ирэв. Тэр жил аж ахуйн нэгжүүдийн нэр давхардахгүй байх ёстой болж Жаргалант нэр солигдон компанийн нэр олох ажил гарав. Ингээд өвөө маань нэг нэр санал болгосон нь төрсөн нутаг болох АНАГ. Энэ нэршилээр тогтож АНАГТУР ХХК болж өөрчлөгдөв. Тэр жилдээ баармэн хийсэнгүй. Жолооны үнэмлэх авсан байсан учраас жолоо мушгин давхар ганц нэг удаа жуулчин дагуулж явах болов. Халит мульт англи хэлийг гадарладаг болсон нь бас нөлөөлөв. Жуулчин дагуулж явна гэдэг бол нилээдгүй олон ажлыг хийж сурах хэрэгтэй байсан юм. Наанадаж л хээрийн хоол бэлтгэх, газар орны нэр ус, түүх домог, байршил зэргийг сайн мэддэг байх хэрэгтэй болж. Гэхдээ өвөөтэйгөө явахад газр ус, замын нэрийг байнга хэлж зааж сургаж байсан маань одоо л хэрэг нь гарч нүүр улайсангүй өнгөрөв. Тэр жил шинэ зеландийн 30 гаруй жуулчин 3 хоног авч явсан маань анх удаагийн кэйс байв. За тэгээд л зөндөө зөндөө.
Иймэрхүү байдлаар хаалгачаас нь эхлээд нилээд олон зүйл хийдэг болов. Заримдаа ажилчин нь эзгүй чөлөөтэй үеэр нь орлон ажиллана, слесарь хүртэл хийв. За тэгээд л хонь гаргахаас эхлүүлээд зочдын боодог, хорхог, шорлог гэгчийг хийхээс эхлүүлээд ер нь оролцоогүй юмгүй л болов шив. Их сургуулийн зуравдугаар курсээ төгссөн жил өвөө маань бурхан болж би тэндээ очиж чадаагүй юм. Тэр намартаа ажилд орж жинхэнэ ажилтан болсон болхоор амрахаар л очих зав гардаг байлаа. Гэвч миний сэтгэлийн гүнд тэр газар үргэлж хадаатай. Зундаа очихгүй байна гэж ер нь байхгүй дээ. Энэ зун хүртэл очиж хэд хоног амарлаа. Монгол явсан тэмдэглэлд зураг оруулсан байгаа байх.
За баахан өөрийгөө мундаг мэт товойлгов. Хүн бүхэнд энэ мэт түүх байдаг нь дамжиггүй. Гэхдээ энэ бол миний хувьд хэн нэгэнд гайхуулах гэсэн зүйл биш, юм үзэж нүд тайлан амьдралын их сургуульд сурсан дурсамж юм.

20080821

Би...

Ганц нэг бичлэг хийж үзлээ. Яахав хэдэн үг эхлүүлээд бичээд байхад сурах янзтай. Гэхдээ өөрийн бодол өөртөө зөв гэдэг байр сурийг баримтлаад бичиж эхлэе гэж бодлоо.
Аливаа зүйлийг өөрөөсөө эхлэвэл цаашид ойлгоход дөхөмтэй юм шиг санагддаг юм.

20080820

Зам зуурын сонин

Наадмйн дараахан ажлаа хаяаад шахуу л монголруугаа яаран яаран Кансай-гаас МИАТ-ийн онгоцондоо суугаад хариж одлоо шдээ. Кансай ортол ч яахав унтсаар байгаад таарлаа. Кансай-д буугаад бүртгэл хийх болоод ачаагаа жигнүүлтэл 27кг болоод талийваа хөөрхий. Гар цүнхэндээ хүндхэн гэснээс нь аваад хийх гэтэл "таны гар цүнх том юм байна, танай онгоц жижиг учраас ороод багтахгүй" гэж доош нь хийдэг байна шдэ. Тэхээр нь цаасан уут өгөөдөхөө, би гартаа авч орно гэж гүрийсээр байгаад АНА-ийн 2 цаасан уутанд хийж бариад ороод явчиваа гэж. За тэгээд суудалдаа суутал хажуу 2 суудал хүнгүй, дэмий цонхоор харсан шиг сууж байтал "та юу уух вэ" гээд ёпооноор асуудаг байгаа. Тэхээр нь ах өөрийгөө ёпоон хүн шиг л харагдаж байгаам байх гэж бодоод "би зүгээр л ус уумаар байна" гэтэл өөдөөс "та юу уух вэ" гээд аангилаар асуудаг байгаа. Тэхдээр нь "бийр" гээд хэлтэл нэг Бадвайзэр өглөө. Дараа нь харин надаас "уучлаарай, би монгол хүн бишээ" гэхээр гайхаж хоцров. Буруу онгоцонд сууцийм биш байгаа гэсэн юм бодогдоод явчив. Цонхоор хартал яах аргагүй МИАТ-ийн логотой онгоц мөөн. Хожим нь учир мэдэх хүнээс дуулахнээ манай МИАТ олон улсын авиа компаниудын гишүүн болсийм байх. Тэгээд үилчилэгчүүдээ солилцож ажиллуулж туршлага судалдаг ч гэх шиг. Харин тэр монголоор яридаггүй хүүхээн болвоос ардчилсан солонгоос байсийм байналээ. Монгол хүүхнүүдийн хаана нь ч үгүй царай зүс муутай санагдавээ. Халхад сайхан хүүхэн олдохоо байсым байхдаа ухааны юм бодож байсныг яана. Буянт-Ухаагийн дэнждээ буухад салхи сэнгэнэн сайхан байлаа. Ямар ч гоё зун болсийн энэ жил. Нов ногоон. Чингис хаан ОУБ-д буугаад хамгийн түрүүнд инээд алдан гарч иртэл таних хүн алгаа. Уг нь намайг тосно л гэж байсын. Хүлээж байтал ирсэн бүх хүн явчлаа. Чэмдаан дээрээ гадаа суугаад л байлаа. ("Говийн зэрэглээ" кинон. Арслан шиг хэхэ) Нэг юм аав ирж авлаа даа байж байж. Харив, бууз идэв, айраг уув. Маргааш нь нутгийн зүг хүлгийн жолоо сунгав. Амралтын тухайд ярих ч юм биш, үнээр тасархай байлаа. Харин хулгар шарыг юу яаж чадсангүй буцсан даа. Замын хүнээс ганз тулам авч туламлаж хорхойгоо дарахчаан болж. Яг тэр үед МИАТ-ийнхан ирсэн байсан тул тэдэнтэй зугаатай л байлаа. Тэмцээн зохиоход нь оролцоод, уухад нь уугаад. За муу хүн идсэнээ гэж дандаа л идэж уух яриад...
Тоотой хэдхэн хоног байсийм болхоор хотруу буцлаа. Ганц нэг ах дүүгийнхээр орохгүй бол болкү. Бас айл хэсэв. Гэснээс хотод баар саванд орохоор мөн ч үнэтэй болжээ. Нэг орой л гэхэд 1ман орчим зарахад багадажээнлээ. (ахиа л идэх уух юм яриад явчлаа).
ВИМО уулзалтанд оролцсоноо хальт тэмдэглэхэд Breeze, Oogoo, Tuya, Oyunaapin, Od, Oyuka, Nansaa, Ochiroo, ORG, Tamiraa нар ирж Аириш гэдэг газар бут авлаа. Дараа нь Оасис гэнүү нэг Дииско-орвээ. Ихэнх нь бие биенээ танидаг болхоор хөгжилтэй сайхан байсан. Ер нь эндээс очиж байгаанууд нь нэг уулзалт зохиочоод ирж байхад буруудахгүй болтойдог шүү. Ямар ч байсан анхны монгол дахь ВИМО уулзалтыг зохиож бөөгнүүлсэндээ баяртай байгаа шдээ. Одоо 20-доор Хүдэр тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт болох юм гэж дуулсан.
Аан тийм, бас АНАГ-т амарч байх хугацаандаа найзынхаа аав Хөдөлмөрийн баатар нисгэгч Батнасан ахтайгаа уулзсан сайхан явдал байлаа. Зөндөө гоё юм яриулсандаа гэж.

20080819

Ээж

Ээж маань манайд ирж 8 хоноод өнөөдөр буцаж байна. Хамт хэд хоног сайхан л байлаа. Яг ид халууны үеэр ирсэн болхоор нилээдгүй халууцсан болтой. Ээж маань ярихдаа "ёпооны цаг агаар их тохирч байна, даралт ихсэхгүй, бас бие хөнгөн их сайхан газар юм" гэсээр л аутобус-даа суулаа. Хэдий Кансай хүртэл гаргаж өгч чадаагүй ч эндээс нилээд хэдэн монголчуудтай буцаж байгаа болхоор санаа амар суугаад бичиж байна. Болдог бол ээжтэй солигдоод хэд хоног монгол яваад ирмээр санагдаж байлаа.

20080809

Монгол яваад ирлээ

Зуны аагим халуунд нутагтаа хариад 23 хоноод ирлээ. Наадамчин олны хөл татраагүй, наадмын шуугиан намжаагүй л байлаа. Үргэлжлүүлээд л энд тэндэхийн тахилга, овооны наадам, бүсийн уралдаан, аймгийн ой залгаад л монгол маанъ сайхоон сайхан.
Нарийн ширийн юмнуудаа дараа нэг тухтайхан шиг бичеээ гэж. Олон үггүйхүн шиг хэдэн зураг оруули