20170126

Сэтгэл гэдэг эмзэг эрхтэн

Сэтгэл гэдэг харагдахгүй баригдахгүй хэрнээ амархан өвдөж амархан эдгэдэг эрхтэн юм даа гэж. Амьдралогийн явцад хүний сэтгэл санааг хэрхэн удирдаж хэрхэн нөлөөлөх вэ гэдэг шинжлэх ухааныг би судлахыг ихэд хүсдэг ч цаг зав муутайн дээр тархины потенциал дутмаг нэг зовлонгоос болж энэ нарийн зүйлийг дутуу дулимаг мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг хоёрын хооронд хуравын дунд л байх. Гэхдээ мэргэжил нь хаачихавдээ дандаа сэтгэл зүйн хямралтай хүмүүстэй ажилдаг юм болхоор олон хүн үзэж уулзаж байсаар сэтгэл зүйг гадарлах болсон байна. Агуу сэтгэл зүйч нар хүнийг хэрхэн таних мэдэх талаар ном товхимол бичсэн байдаг ч гагцхүү амьдралоги бол түүнд бодитоор зааж өгдөг юм байна. Найз нөхөд ойр дотнын хэн нэгнийгээ хараад мэддэг ч болдог юм байна. Ямартаа л дуу байдаг биздээ ...найзаар минь намайг таньдаг ... энэ тэр гээд. Тэгэхээр хоорондын уялдаа холбоотой болох нь дамжиггүй. Сэтгэлийн эгшиг аялгууг урсгаж гаргана гэдэг агуу зүйл. өөрөөр хэлбэл хүнийг яриулна гэдэг шүү дээ. Манайхан чинь архи уухаараа л ялангуяа хүүхнүүд уйлж унжиж зовлон энэ тэрээ нэгэндээ залхтал нь ярих, энэ нь сүүлдээ агсам хэлбэрлүү шилжиж хавь ойрынхондоо нөгөө нөгөө зангаа гаргах. зарим нэг нь эрүүлдээ ч өөрийн зовлонгоо өрөөл бусад тааралдсан болгондоо л тоочиж байх нэгэн. Зовлон гэтлэх сэтгэлийн удирдлагатай байх чухал санагддаг. Өөрийн тарьсан зовлонг өөрөө л намдаах. Эсвэл эцсийн үр дагаварыг нй тооцоод зовлонгийн үүдийг нээхгүй байх хэрэгтэй зарим нэг хүнд бүрррр хэлэхэд. Хүн ямар зовох гэж төрсөн амьтан юмуу биш биздээ. Нэг нэгнээ ойлгож ухаарч уучилж болгоодог орчлон гэж санадаг шүү. Сэтгэл санаагаа бусдад удирдуулах гэдэг нь нөгөө лам ламанцар бөө бөөнцөрүүдийн ашиг орлого оруулах боломжийг олгоод байгаам шиг. Нөгөөдүүл нь яаж хаанаас нь юу асуух талаар туршлагатай тул худлаа сүсэглэх царайлж байгаад гол гол юмаа асуучаад түүнд тохирох нийтлэг хариултыг нь хэлэхээр асуусан хүн нь шүтээд явчих жишээний. Жишээ нь жаахан даргархуу нөхрийг эхнэр нь дагууулж орж ирвэл архинаас хол бай, өөр хүүхэн шууханаас холдууулах арга хэрэглэе, энийг хоолонд нь хийж өг ч гэдгиймуу туулайн баас нунтаглаж өгөөд хулхидах жишээний. за тэгээд арц хүж тэргүүтнийг боож өгөөд ут, аршаан нэртэй усаа бас нэг юманд хийж өгөөд ингээд л тархийг нь базна гээч болж байгаам. Сүсэгтэн нөгөө нөхрийг шүтээд байдгаа бараад маргааш нь баруун хөршөө дагуулан ирж бас шулууулах. За тэр бөө бөөсөнцөр нь бол загинаж байгаад авах жишээний. ийм ийм юм бэлдэж ир, хэдэн хонины ууц, хэдэн авдар архи гэх мэт. Сэтгэлийг нь айлган сүрдүүлж дээрэм хийж байна шдэ. Ингэж болохгүйээ монголчуудаа. бидний хөгжлийн хамгийн том аргамжаа бол энэ шашин. Ажил бүтэхгүй байна лам, хичээлдээ муу сурч байна лам гандан, ашиг орлого тааруу байна бас лам шашин, авилга авснаа аргауулах -лам. энэ бүхний ард таны өөрийн л хичээл зүтгэл, өөртөө итгэх итгэл, өөрийгөө 100 хувь а0иглах боломж л байгама шүү дээ. Хөгжингүй орнууд шашин үтээд ламдаад байна уу үгүй л байхгй юу. хамгийн харасмаар нь хөгжлийн доод цэгт байгаа улс орнуудын ард иргэд шашинд толгойгоо автуулсан байдал. жишээ гэхэд захаасаа л байна. Балба, Төвд, Мянмар, энэтхэг, непал, монгол... монгол улс хөгжөөд байна л гэсэн хаана байгаан, тэр шашин нь хөгжиж л байна улс ядуурч байна. Лам нар баяжиж байна. Гандан хийдэд өгдөг өргөл барьцаас татвар авдаггүй гэдэгт итгэлтэй байна. Тэр их мөнгө юунд зарцуулагддаг нь ч тодорхой бус. Ямар ч байсан ядуу иргэдэд ядарсан өвчтэй зовлонтой хүүхдэд, орон гэргүй хүнд хүрдэггүй нь ойлгомжтой. Со ахын уншдаг Р.Чойном гуайн Зүүд шүлгэнд гардаг шиг ... эртнээс монголчууд тэнэг байсым эдүгээ бүр ч тэнэг болцгоож ... гэдэг шиг. Энэ шашин бөө мөргөл улам мунхруулаад байх шиг. Бөө гэж нэг хэсэг хулхидуулсан даа манайхан. одоогоос 5 жилийн өмнө юмдаг. 1000 бөө бөөлнө цуглана гээд тэгээд тэр бөө нарыг эмч нар үзэх юм байх. бөө бөөлж байхдаа архаг хууч нь хөдлөөд аюул болхуй гэхээс сэргийлж гэнэ. Типм л агуу мундаг чадалтай юм бол үхэхгүй өвдөхгүй мөнхийн аршаан ууцым шиг байх нь яасын. худлаа л байхгүй юу дурны хонгио дуракууд. Тэгээд эцсийн бүлэгт эмч эмнэлэг аль алинг нь эмчилдэг, өвчилсөн эрхтэнгээс авхуулаад сэтгэл санааг нь хүртэл эдгээж өгдөг. Гэтэл эмнэлэг дээр хагалгаа хийлгэсэн ар гэрийнхэн хагалгааны дараа эмчтэй нь уулзаад хагалгаа амжилттай боллоо гэж сонсуут Сайн лам юмаа... гэх жишээний. Хагалгаа хийх боломжгүй нээгээд хаалаа гэвэл мууу эмч юмаа гэх. Ингээд бодохоор энэ шашин лам монголчуудын сэтгэл санаа оюун бодлыг идээд хордуулчиж дээ яг л нөгөө тахлын вирус шиг. Сэтгэл санаагаа өөрсдөө уридаж өөрийгөө хөгжүүл, өөрийгөө хөгжүүлээд улсаа хөгжүүлээрэй л гэж дуусгая даа.

2 comments:

Anonymous said...

amarhan uvddug hernee amarhan edgedeggui shd miniih l lav kkk ^.^

... said...

Edgeedeg arga charga baidag l baihdaa bas yadgim bol kkk