20170102

2016 он ба Эбу Ийнхүү нэгэн жил 12 сар 365 хоног 8760 цаг 525600 минутыг ардаа орхиж шинэ 365 хуудастай дэвтэрээ би нээлээ. Өнгөрсөн оноо ажлын сүүлийн өдөр дүгнээд харахнээ ажил дээр ч тэр амьдрал дээр ч тэр бишгүй зүйлүүд хийсэн харагданаа. Бизнес календараа харахад төлөвлөсөн ажлууд маань за бараг л 92 хувь орчимд нь биелэлттэй л байх. Гэхдээ чамлалттай санагдаад, учир юунд вэ гэвэл шинэлэг зүйл харагдсангүй. Ажил дээр ялангуяа шинэ судалгаа шинэ ажилбар хийсэнгүй хуучнаа л нухаастай. Амьдрал дээр ямар шинэ санаа гэхээр зүйл байх биш. Шинэ эхнэр авлаа шинэ хүүхэдтэй боллоо гэлтэй биш. Гэхдээ тийм зүйл болоогүй гэж дуулгаяюуу. Өөрийн төлөвлөгөөгөө гаргахдаа дааж давшгүй олон хҮнд ажил төлөвлөчөөд тэрийгээ биелүүлэх гэж зовох эсвэл биелүүлээгүй гэж шаналж байснаас чанартай цөөн ажил төлөвлөөд тэрийгээ биелүүлчээд дүгнэж суух сайхан шүү. 2017 он шинэ бүхнийг өөрөөсөө гэсэн уриатай эхлэмээр санагдав. Он солигдоход хүн бүр баяртай шинэ оноо угтдаг ч надад тийм байсангүй. яагаад ч юм он явах тусам нас нэмээд байхаар хөгшрөөд байгаам шиг санагдаад. 29нд ах дүү нараараа шинэ жил тэмдэглэлээ. гоё ч боллоо. ээжийн маань хэдэн ах эгч дүү нар бүгд л ирлээ. ямар сайхан цог золбоотой хүмүүс байсанаараа санагдаг байсан тэр л өдрийн надад харагдсан хүмүүс маань улам л холдоод хөгширсөн харагдсан. болдог бол цаг хугацаг жаахан зогсоож байгаад амьдармаар. би яг тийм болно гэж бодхоос нэг сонин санагдав. Гэхдээ бүх зүйлд гарах гарц бий тул шинэлэг байх нь цаг хугацааг зогсоох мэт мэдрэмжийг өгөх байх гэж найднам. шинэчлэлийг өөрөөсөө хийнэ гэсэн санаа бол эд зүйл эхнэр хүүхдээ солино гэсэн үг биш гагцхүү дотоод хүн мөн чанараа, хийж байгаа ажлаа, санаа бодлоо шинэчлэхэд оршиж буй юм. Нэг согтуу баагий Дэлхий арай хурдан эргээд байна ууу гүй юу гэдэг шиг нээрэ дэлхий арай хурдан эргээд хоног хугацаа хурдан байгаад байна уу гүй юу. кккк юутай ч бүгдэд нь шинэ оны мэнд дэвшүүлээд эрүүл байгаарай гэж хүсье. 2017.01.02 Улаанбаатар хот Хавдар Судлалын Үндэсний Төв

No comments: