Монгол улс маань өдөр ирэх тусам зарим зүйл нь өнгө нэмж өөдрөг хөгжиж л байгааг та бид мэдэрч байгаа байх. Дандаа хар бараанаар харж стрессдээд яахав бас заримдаа эерэгээр харж байхад сэтгэл бага ч болов сэргэх буй. Хятдууд нэг хэсэг хүний олноор улсаа хурдацтай хөгжүүлсэн ч хүний хөгжил нь ард хоцорсон хэвээр байсан. Нөгөө л нус цэрээ хаядаг, чанга чанга орилж хашгичдаг байсан нь саяхан. Гэтэл өнгөрсөн сард урд хөршид зорчиход тэр байдал арилж хүмүүс нь соёлжсон гэж жигтэйхэн байх. Англи хэлээр хүмүүс нь ярьдаг болж, азийн бусад орнуудаас харагдах байдал соёлоороо ялгагдахаа больж. Хятад ч гэлтгүй азийн орнуудын дундаж наслалт өндөр байдаг. Эрүүл мэнддээ цаг мөнгө зарж чаддаг хүмүүс юм.
Гэтэл бид гаднаа гяланцаг, дотроо паланцаг хэвээр л. Одоо бүр оюуны тэнэгрэлд орсон нь ихсээд байх шиг. Өчигдөр Булган аймгийн иргэдийн хуралд Хавдаргүй Булган төслийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан тавихаар очиж үгээ хэлж үйлээ үзлээ. Яахав аль хурал цагаасаа хойшилж удахыг тэр гэхэв, гэтэл өдрийн 2 цагт орох байдал асуудал орой 8 цаг гэхэд ороогүйгээр барах уу засаг даргаруу нь гуьн байж орлоо. Иргэдийн хурлын дарга хэмээх буурал үс сахалтай, саарал гоожтой хижээл насны ярвайсан эр цагаар хавчин шахаж санхүүгийн тайлан хэлэлцүүлсэн манай удирдах зөвлөлийн даргыг хөөн доромжлов. Эрүүл мэнддээ цаг мөнгө зарцуулж чадахгүй удирдлага нь иьм байхад иргэдтэй нь яриад ч яахав. Угтаа бол энэ асуудлыг цааш нь яаж хөгжүүлэхэв, яаж иргэдээ эрүүл байлгах вэ гэдэг талаас нь хэдхэн минут зарцуулахад нэг их гарч үгүй мэт. Төсөв хэлцүүлэх хурлын дундуур дэг эвдэж орж ирчээд удлаа... гэж хурлын дарга зандрангуй хөөхөд бидний хийсэн ажлыг ингэж үнэлж байгаа юм байна, мөн эрййл мэндийн асуудал нэн чухал асуудал биш юм байна гэсэн бодол зурсхийв. Иргэдийн хуралд сууж буй эрхэм түшээд дотор эцэг эх элгэн садан нь хавдраар өвдөхөд хавдрын эмнэлэг дээр уйлан хайлан гүйж явсан эрхмүүд тэрхэн зовлонгоо умартсан уу эсвэл зовлон гэж тоосонгүй юу алин болхыг би хэлж таашгүй.
Хурлын төгсгөлд алс холоос ирсэн биднийг сайн явахыг ерөөхөө байг гэхэд буруу зөрүү тайлбар хийж биднийг хорлолоо аллаа гэхчилэн уур бухимдалаа гаргах нь намын нэр хүнд, өөрсдийн амбицаа хадгалж үлдэх гэсэн увайгүй сэтгэлээр хандсан нь харагдаж байлаа. Эрүүл мэндийн асуудлыг 2016 оноос улс төржүүлэн сонгуулийн хэрэгсэл болгосоор ирсэн. 2017 онд М.Энхболдын сонгуулийн сурталчилгааны нэг хэсэг болон Элэг бүтэн монгол хөтөлбөр. Сайхан ажил эхлэх нь дээ гэж баярлаж байтал шууд сонгуулийн хэрэгсэл болгосон доо. Эрүүл мэнд, боловсрол хоёр бол улс төрөөс ангид байх ёстой атал бүх зүйлийг улс төржүүлж эрх мэдэлтэй хүмүүсийн кариераа өсгөх орон зай болсонд миний бие гүнээ харамсаж байна. Ийм байхад монгол хүн өвчтэй, монгол хүн боловсролгүй, монгол хүн ядуу, монгол хүн цэвдэг сэтгэлтэй байх нь арга буюу. Монгол хүний сайхан сэтгэл хаачив, монгол хүний уужуу ухаан хаачив энэ бүхэн улс төр намчирхасан бохир тоглоомны золиос болоод монгол гэх тодотголтой зүйл ирээдүйд нэгээхэн ч үлдэхгүй болох үндэс тавигдах нь дээ. Бидэнд өвөг дээдсээс үлдсэн сургааль, өв хөрөнгө, соёл, газар нутаг олон үед өвлөгдөн үлдэх байтал энэ муухай үед бүгдийг нь дуусгачвал үлдсэн үр хүүхдүүд минь яаж амьдрах юм бол.
Би шашин шүтдэггүй л дээ, харин ч шарын шашныг үзэн яддаг нэгэн. Гэтэл шарын шашин дотор нэг урсгал байдаг гэх- зөвхөн өөрийн амьдарч буй үедээ л бүх сайн сайхныг эдэлж хэрэглэж жаргаж дуусах, хойч үе нь бол яаж ч ядарч байсан хамаагүй гэх. Төрд сууж буй түшээд ихэнх нь түүнийг шүтдэг гэх- ШҮГДЭН гэдэг нэртэй. Тийм л хувиа хичээсэн амьдралаар амьдрахыг хүсэгчид олширч дээ.
За нэг иймэрхүү хуралд явж ирээд энд хамаг стрессээ л тайлахын хажуугаар салхи оруулавай.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут урганаа гэж бас бий. Дуракуудтай үзэлцэнээ яадгын.
20171206
20170914
Нэгэн түүх
Нэгэн залууд ажил олдохгүй хайж явсаар арай гэж нэг хувийн албан байгууллагын цэвэрлэгчээр ажилд орох болжээ. Байгууллагын хүний нөөцийн албаны даргын өрөөнд учир байдлаа танилцуулж байтал нэг цаас өгөөд анкетаа бөглөнө үү гэжээ. Гэтэл нөгөө залуу бичиг үсэг мэдэхгүй байсан тул ажил орж чадсангүй гундуухан албан байгууллагаас гарч явахдаа өөрийгөө азгүй гэж бодон халаасаа ухаж үзтэл хоол авч идэж ч хүрэхгүй хэрийн мөнгө үлдсэн байв.
Залуу ихэд гутран бичиг үсэг сурч байхгүй яав даа хэмээн өөрийгөө адлан алхаж явсаар жимсний худалдааны хажууд ирэв. Алим авч хүрэх байсан ч ганц л алим авах мөнгө байсанд энийг идээд л үхье гэж бодон нэг алим авсан ч идэж чадахгүй арчсаар явж. Гэтэл нэгэн залуу гүйж ирээд нөгөө залуугаас яасан сайхан алим бэ, та алимаа зарчаач, найз охиндоо бэлэглэх гэсэн юм хэмээсэнд ганц алим 500 төгрөгөөр авсанаа бодон бодон хариу хэлж чадахгүй зогссонд нөгөө залуу 1000 төгрөг өгч дахин гуйхад залуу мөнгийг авч алимаа өгөв. 1000 төгрөгтэй болсон залуу удаан бодсоны эцэст алим аваад цэвэрлээд цэцэрлэгт хүрээлэн дэх хосуудад зарж болох юм байна гээд дахин хоёр алим авч сайхан цэвэрлэж зарж, ийм байдлаар зарсаар нэг мэдэхэд нилээдгүй мөнгөтэй ч болж өөрийн гэсэн жимсний мухлагтай болсон байв.
Нилээд хугацаа өнгөрсний дараа мөнгөө гэртээ хураасаар маш их болсон ч мөнгөө тоолж чадахгүй байсан тул хамгийн найдвартайгаар нь банкинд хадгалуулья гэж бодоод мөнгөө савлан банкруу очив. Банкны ажилтан мөнгүүдийг харж гайхахын зэрэгцээ банкны захирлыг дуудан хэлсэнд захирал тусгай өрөөнд оруулан мөнгүүдийг цэгцлэн толгойлж тоолсны дараа нөгөөх залууд банкны орлогын маягттай танилцан гарын үсгээ зурна уу хэмээсэнд нөгөөх залуу уншиж ч мэдэхгүй бичиж ч мэдэхгүй гэхийн хажуугаар яаж мөнгө олсон тухайгаа ч ярьжээ. Банкны эзэн удаан тэвчээртэй сонссны эцэст хэрвээ та бичиг үсэг мэддэг байсан бол бүр тэрбумтан болох байсын биш үү гэхэд нөгөө залуу хэрвээ би бичиг үсэг мэддэг байсан бол өдийд албан байгууллагын цэвэрлэгч л явж байх байсан юмаа гэж хэлээд эрхий хурууны өндгөөрөө тамганы тосонд дүрж хуудас цаасан дээр дараад гарч одов.
20170724
Нэг үе
Надад ийм нэгэн нэртэй төртэй хэсэг бүлэг хүмүүсээс бүрдсэн клуб байдаг. Бүтэн нэр нь Булган Нэг Үе. Бид нэгдээд удаагүй ч нутаг усандаа хэрэгтэй зүйлийг санаачлан бүтээхээр санаа сэтгэл нэгдсэн юм. Олон ажлууд төлөвлөсөн ч эхнээсээ үйл хэрэг маань бүтэмжтэй сайхан эхэлсэн. Хавдаргүй булган төслийг энэ оны хавар гүйцэтгэж эрүүл мэндийн салбарлуу өөрийн мэргэжлийн чиг үүргийн дагуу яалтчгүй орсоон. Булган нутгийн нийт иргэдийн 1/4-г хамруулсан ажил маань ам сайтай байж амжилттай дууслаа. Энэ жилд бидний нэг үеийнхэн эрвийх дэрвийхээрээ л бүгд оролцож байсан нь нэг үед байгаа хэдий ч эмч надад сэтгэл хангалуун сайхан байлаа. эмнэлгийн мэргэжлийн бус хүмүүс хэдий ч сэтгэл байхад бүхнийг хийж болдогын тод жишээд тэд маань тод томруунаар үлгэрлэн харуулж чадсан шүү.
ТА НАРААРАА БАХАРХАХГҮЙ БАЙХЫН АРГА АЛГА.
Олон талын байгууллага, компани, хувь хүмүүс энэ үйл хэрэгт сэтгэлчлэн оролцосныг заримаас нь дурьдвал эмийн тарилгын АйВиКо үйлдвэр, Сэлэнгэ пресс хэвлэлийн үйлдвэр, Хавдар судлалын үндэсний төв, Афта компани, Булган Анар компани зэрэг байгууллагууд, миний шавь нар болон манай нэг үеийн бүх гишүүд дэмжлэг үзүүлсэнд ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯРЛАСНАА ИЛЭРХИЙЛЬЕ!
Дараа жил бид ходоодны хавдрын эсрэг үзлэг явагдах бөгөөд иргэдийг хавдар гэдэг аюулт өвчнөөс өөрсдөө сэргийлэх чадамжтай болтол нь сургалт хийх нь зөв юм байна гэсэн бодолд хүрч энэ ажил маань түүнтэй уялдаж байгаад нэн таатай байна. Нэг үеийнхэн маань эрүүл мэндээс гадна нутаг орондоо гэсэн сайхан сэтгэл өвөрлөж сиймхий торго сэтэрхий тэвнэ байсан ч нэмэрлэж байгаа нь үнэхээр үлгэр жишээ байгаагын илрэл бусуу.
За ингээд зүтгээд байж дээ нэг үеийнхэн минь.
Цаг хугацааны машин

Эргэх дөрвөн улирал арван хоёр сар өдөр хоног ээлжлэн хөвөрсөөр нэг л мэдэхэд нэг жил маш хурдан өнгөрчээ. Ямар сайндаа л нүүр номонд бичлэг хийхдээ Энэ дэлхий арай л хурдан эргээд байна уу гүй юу ... гэхэв. Цаг хугацаа улиран өнгөрөх тусам нас нэмж муу санаа магнайны үрчлээ хоёр нэмэгдсээр амьдралд би ямар их хайртай болж байгаагаа мэдрэх тэр мэдрэмж. Амьдрал гэхээр оршин буй бүх зүйлстээ сэтгэл хангалуун байхыг хүсэх хэдий ч энэ нийгэм заримдаа уур ундууцал, бухимдал цухалдлыг ундруулаад байх нь бас л амьдралд өнгө нэмж байгаа ч юм шиг. өнгө нэмдэггүй юмаа гэхэд ядаж л зовлон жаргалыг хослуулж байгаагийн илрэл бусуу.
Саяхан наадмын хэдэн хоногийн амралтаар буурлын минь үлдээсэн буянтай нутагтаа ах дүү элгэн саднаараа очиж хэдэнтээ хонолоо. Цагийн сайханд эр бяр эрдэм мэдлэг эрч хүчээрээ гайхуулж явсан ах нар минь аав минь өдгөө бууралдан гундаж эрч хүч нь мэдэгдэм суларсан байхыг хараад өрөвдөж өр өвдөж байлаа. цаг цагаараа байдаггүй цахилдага хөхөөрөө байдаггүй гэдэг юмтай үнэн. тэд минь сайн өвөө нар байгаа хэдий ч энэ замбуулингаас холдоод байгаа юм шиг санагдаж гэрлүүгээ ганцаараа буцах замд самсаа шархирч л явлаа. тийм болхоор л байгаа бүхнээ хайрлах хэрэгтэй юм байна гэж бодов. хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санахгүй цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй гэж мэргэд юутай үнэн айлджээ.
Наадмын дараа намар гэж энэ жил яджаахад зуншлага муутай гангууг хэлэх үү найман сард амараад сэтгэл гундууг хэлэх үү нуруу өвдөөд бие сулдууг хэлэхүү сонгууль сунжирч ард түмэн бухимдууг хэлэх үү жаахан базаахгүй л байна шүү дээ хаа сайгүй. гэхдээ сэтгэл сэргээх зүйл бас байнаа байна. тэр болгоныг дурсаад дурьдаад ч яахав дотроо л болгоохоор шийдлээ.
цаг хугацааны машин байдаг бол хүүхэд насандаа нэг очоод ирэхсэн гэж бодож суулаа. Хүүгээ харахаар л гэнэн цайлган юу ч бодохгүй тоглоод л мөн ч сайхан санагдсан. Хоол байвал хусчаад л тоглоом наадам эргүүлсэн шигээ энэ их хямралтай дарамттай нийгэмд хором хугацааг ч гэсэн үл огоорон байж хүүхдээрээ байгаа хүү минь том болох цаг үе нь сайн сайхан болох болтугай гэж хүсье. өөр зүйлгүй ээ гэж.
20170126
Сэтгэл гэдэг эмзэг эрхтэн
Сэтгэл гэдэг харагдахгүй баригдахгүй хэрнээ амархан өвдөж амархан эдгэдэг эрхтэн юм даа гэж. Амьдралогийн явцад хүний сэтгэл санааг хэрхэн удирдаж хэрхэн нөлөөлөх вэ гэдэг шинжлэх ухааныг би судлахыг ихэд хүсдэг ч цаг зав муутайн дээр тархины потенциал дутмаг нэг зовлонгоос болж энэ нарийн зүйлийг дутуу дулимаг мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг хоёрын хооронд хуравын дунд л байх. Гэхдээ мэргэжил нь хаачихавдээ дандаа сэтгэл зүйн хямралтай хүмүүстэй ажилдаг юм болхоор олон хүн үзэж уулзаж байсаар сэтгэл зүйг гадарлах болсон байна. Агуу сэтгэл зүйч нар хүнийг хэрхэн таних мэдэх талаар ном товхимол бичсэн байдаг ч гагцхүү амьдралоги бол түүнд бодитоор зааж өгдөг юм байна.
Найз нөхөд ойр дотнын хэн нэгнийгээ хараад мэддэг ч болдог юм байна. Ямартаа л дуу байдаг биздээ ...найзаар минь намайг таньдаг ... энэ тэр гээд. Тэгэхээр хоорондын уялдаа холбоотой болох нь дамжиггүй. Сэтгэлийн эгшиг аялгууг урсгаж гаргана гэдэг агуу зүйл. өөрөөр хэлбэл хүнийг яриулна гэдэг шүү дээ. Манайхан чинь архи уухаараа л ялангуяа хүүхнүүд уйлж унжиж зовлон энэ тэрээ нэгэндээ залхтал нь ярих, энэ нь сүүлдээ агсам хэлбэрлүү шилжиж хавь ойрынхондоо нөгөө нөгөө зангаа гаргах. зарим нэг нь эрүүлдээ ч өөрийн зовлонгоо өрөөл бусад тааралдсан болгондоо л тоочиж байх нэгэн. Зовлон гэтлэх сэтгэлийн удирдлагатай байх чухал санагддаг. Өөрийн тарьсан зовлонг өөрөө л намдаах. Эсвэл эцсийн үр дагаварыг нй тооцоод зовлонгийн үүдийг нээхгүй байх хэрэгтэй зарим нэг хүнд бүрррр хэлэхэд. Хүн ямар зовох гэж төрсөн амьтан юмуу биш биздээ. Нэг нэгнээ ойлгож ухаарч уучилж болгоодог орчлон гэж санадаг шүү.
Сэтгэл санаагаа бусдад удирдуулах гэдэг нь нөгөө лам ламанцар бөө бөөнцөрүүдийн ашиг орлого оруулах боломжийг олгоод байгаам шиг. Нөгөөдүүл нь яаж хаанаас нь юу асуух талаар туршлагатай тул худлаа сүсэглэх царайлж байгаад гол гол юмаа асуучаад түүнд тохирох нийтлэг хариултыг нь хэлэхээр асуусан хүн нь шүтээд явчих жишээний. Жишээ нь жаахан даргархуу нөхрийг эхнэр нь дагууулж орж ирвэл архинаас хол бай, өөр хүүхэн шууханаас холдууулах арга хэрэглэе, энийг хоолонд нь хийж өг ч гэдгиймуу туулайн баас нунтаглаж өгөөд хулхидах жишээний. за тэгээд арц хүж тэргүүтнийг боож өгөөд ут, аршаан нэртэй усаа бас нэг юманд хийж өгөөд ингээд л тархийг нь базна гээч болж байгаам. Сүсэгтэн нөгөө нөхрийг шүтээд байдгаа бараад маргааш нь баруун хөршөө дагуулан ирж бас шулууулах. За тэр бөө бөөсөнцөр нь бол загинаж байгаад авах жишээний. ийм ийм юм бэлдэж ир, хэдэн хонины ууц, хэдэн авдар архи гэх мэт. Сэтгэлийг нь айлган сүрдүүлж дээрэм хийж байна шдэ.
Ингэж болохгүйээ монголчуудаа. бидний хөгжлийн хамгийн том аргамжаа бол энэ шашин. Ажил бүтэхгүй байна лам, хичээлдээ муу сурч байна лам гандан, ашиг орлого тааруу байна бас лам шашин, авилга авснаа аргауулах -лам. энэ бүхний ард таны өөрийн л хичээл зүтгэл, өөртөө итгэх итгэл, өөрийгөө 100 хувь а0иглах боломж л байгама шүү дээ. Хөгжингүй орнууд шашин үтээд ламдаад байна уу үгүй л байхгй юу. хамгийн харасмаар нь хөгжлийн доод цэгт байгаа улс орнуудын ард иргэд шашинд толгойгоо автуулсан байдал. жишээ гэхэд захаасаа л байна. Балба, Төвд, Мянмар, энэтхэг, непал, монгол...
монгол улс хөгжөөд байна л гэсэн хаана байгаан, тэр шашин нь хөгжиж л байна улс ядуурч байна. Лам нар баяжиж байна. Гандан хийдэд өгдөг өргөл барьцаас татвар авдаггүй гэдэгт итгэлтэй байна. Тэр их мөнгө юунд зарцуулагддаг нь ч тодорхой бус. Ямар ч байсан ядуу иргэдэд ядарсан өвчтэй зовлонтой хүүхдэд, орон гэргүй хүнд хүрдэггүй нь ойлгомжтой. Со ахын уншдаг Р.Чойном гуайн Зүүд шүлгэнд гардаг шиг ... эртнээс монголчууд тэнэг байсым эдүгээ бүр ч тэнэг болцгоож ... гэдэг шиг. Энэ шашин бөө мөргөл улам мунхруулаад байх шиг.
Бөө гэж нэг хэсэг хулхидуулсан даа манайхан. одоогоос 5 жилийн өмнө юмдаг. 1000 бөө бөөлнө цуглана гээд тэгээд тэр бөө нарыг эмч нар үзэх юм байх. бөө бөөлж байхдаа архаг хууч нь хөдлөөд аюул болхуй гэхээс сэргийлж гэнэ. Типм л агуу мундаг чадалтай юм бол үхэхгүй өвдөхгүй мөнхийн аршаан ууцым шиг байх нь яасын. худлаа л байхгүй юу дурны хонгио дуракууд. Тэгээд эцсийн бүлэгт эмч эмнэлэг аль алинг нь эмчилдэг, өвчилсөн эрхтэнгээс авхуулаад сэтгэл санааг нь хүртэл эдгээж өгдөг. Гэтэл эмнэлэг дээр хагалгаа хийлгэсэн ар гэрийнхэн хагалгааны дараа эмчтэй нь уулзаад хагалгаа амжилттай боллоо гэж сонсуут Сайн лам юмаа... гэх жишээний. Хагалгаа хийх боломжгүй нээгээд хаалаа гэвэл мууу эмч юмаа гэх. Ингээд бодохоор энэ шашин лам монголчуудын сэтгэл санаа оюун бодлыг идээд хордуулчиж дээ яг л нөгөө тахлын вирус шиг. Сэтгэл санаагаа өөрсдөө уридаж өөрийгөө хөгжүүл, өөрийгөө хөгжүүлээд улсаа хөгжүүлээрэй л гэж дуусгая даа.
20170116
Боожгойны бүртгэл
Эр хүнийг батлах 2-хон баталгаа бол нэг нь цэргийн батлах үнэмлэх нөгөө нь цавины завсрын унжсан нөгөөх. Саяхан хороо хорин дээрээ очиж боожгойны бүртгэлээ хийлгэлээ. Гэхдээ оршин суугаа хаяган дээрх нэр болон нөгөө батлах нэртэй дэвтэрт тэмдэглэгээ хийгээд л болсон. Тэрнээс биш цавины завсрын нөгөөхийг үзээгүй шүү. Би л егөөтөж иин нэрлэж буйгаас биш угтаа бол цэргийн бүртгэл гэх нэртэйм байна лээ. Миний хуурай ах 2 долоо хоногийн өмнө бүртгэлээ хийлгэсэн юм байх. Гэтэл бүртгэсэн хүн нь "за та дараа жил ирэх шаардлагагүй юм байна, учир юу гэвэл та энэ 50 жил хүрч байгаа тул цэргийн бүртгэлээс хасагдлаа..." гэсийм байх. Гэрт нь очтол ах сэтгэлээр их унажээ. Эр хүний тооноос хасагдчлаа л гэнэ, 5-н ард 0-тэй боллоо л гэнэ. Бас бодоод байхад улс 50 хүрээд эр хүн ер нь ажиллагаа муутай болдог гэдгийг тооцсон байгаам шүү. Бие бялдар нь ч тэр нөгөөх нь ч тэр ажиллахгүй голцуу болчдогым бишүү кккк.
Дээр үед сайн эрчүүд байсан байгаам. Ер нь гандан буурч газар ш**хааргүй нөхдүүд. Ямар сайндаа л 60тайдаа хийсэн хүүхдээ гарахаар нь эр ч бай эмч бай Жарантай, дал гарсан хүний хүүхдүүд Далантай нэртэй болохов. Наянтай Ерэнтэй гэж нэртэйгүүд нь арай ч биш байхаасай л гэж бодохоос.
Манай бүртгэлийн систем хоорондоо ямар ч уялдаа байхгүй нь мэдэгдээд байгаан. Инргэний үнэмлэх нь цахим ухаантай ЧИП этэртэй. тэрэн дотор нь юу ч байдгын бүү мэд. Угтаа бол хаягын, цэргийн, гэрлэлтийн, ажил найдлын, тэгээд бүр хэрэг түвэгт орсон эсэхийг нь хүртэл тэмдэглэх хэрэгтэйм байгаан шдэ. тэгж гэмээ нь энэ олон бүртгэл энэ тэрийг ажил удахгүйхэн шиг шийдчих боломжтой биздээ.
За нэг иймэрхүү байнадаа
20170102
2016 он ба Эбу
Ийнхүү нэгэн жил 12 сар 365 хоног 8760 цаг 525600 минутыг ардаа орхиж шинэ 365 хуудастай дэвтэрээ би нээлээ.
Өнгөрсөн оноо ажлын сүүлийн өдөр дүгнээд харахнээ ажил дээр ч тэр амьдрал дээр ч тэр бишгүй зүйлүүд хийсэн харагданаа. Бизнес календараа харахад төлөвлөсөн ажлууд маань за бараг л 92 хувь орчимд нь биелэлттэй л байх. Гэхдээ чамлалттай санагдаад, учир юунд вэ гэвэл шинэлэг зүйл харагдсангүй. Ажил дээр ялангуяа шинэ судалгаа шинэ ажилбар хийсэнгүй хуучнаа л нухаастай. Амьдрал дээр ямар шинэ санаа гэхээр зүйл байх биш. Шинэ эхнэр авлаа шинэ хүүхэдтэй боллоо гэлтэй биш. Гэхдээ тийм зүйл болоогүй гэж дуулгаяюуу.
Өөрийн төлөвлөгөөгөө гаргахдаа дааж давшгүй олон хҮнд ажил төлөвлөчөөд тэрийгээ биелүүлэх гэж зовох эсвэл биелүүлээгүй гэж шаналж байснаас чанартай цөөн ажил төлөвлөөд тэрийгээ биелүүлчээд дүгнэж суух сайхан шүү.
2017 он шинэ бүхнийг өөрөөсөө гэсэн уриатай эхлэмээр санагдав. Он солигдоход хүн бүр баяртай шинэ оноо угтдаг ч надад тийм байсангүй. яагаад ч юм он явах тусам нас нэмээд байхаар хөгшрөөд байгаам шиг санагдаад. 29нд ах дүү нараараа шинэ жил тэмдэглэлээ. гоё ч боллоо. ээжийн маань хэдэн ах эгч дүү нар бүгд л ирлээ. ямар сайхан цог золбоотой хүмүүс байсанаараа санагдаг байсан тэр л өдрийн надад харагдсан хүмүүс маань улам л холдоод хөгширсөн харагдсан. болдог бол цаг хугацаг жаахан зогсоож байгаад амьдармаар.
би яг тийм болно гэж бодхоос нэг сонин санагдав.
Гэхдээ бүх зүйлд гарах гарц бий тул шинэлэг байх нь цаг хугацааг зогсоох мэт мэдрэмжийг өгөх байх гэж найднам. шинэчлэлийг өөрөөсөө хийнэ гэсэн санаа бол эд зүйл эхнэр хүүхдээ солино гэсэн үг биш гагцхүү дотоод хүн мөн чанараа, хийж байгаа ажлаа, санаа бодлоо шинэчлэхэд оршиж буй юм.
Нэг согтуу баагий Дэлхий арай хурдан эргээд байна ууу гүй юу гэдэг шиг нээрэ дэлхий арай хурдан эргээд хоног хугацаа хурдан байгаад байна уу гүй юу. кккк
юутай ч бүгдэд нь шинэ оны мэнд дэвшүүлээд эрүүл байгаарай гэж хүсье.
2017.01.02
Улаанбаатар хот
Хавдар Судлалын Үндэсний Төв
Subscribe to:
Posts (Atom)