20080926

Дуунд дуртай боловоо би...

Энэ зун монголд очоод найз нар, хамаатан садан гээд л удаан уулзаагүй хүмүүстэйгээ уулзсных заримтай нь шоудлаа, заримтай нь дууллааа. Дууллаа гэснээс монгол дуугаа мэдэхгүй аяны дугараа алгасах шахаж муухай царайллаа. Найранд 3 дуутай, наадамд 3 даваатай гэдгийн үлгэрээр ядаж 3 биш юмаа гэхэд цайны ганц дуу мэдмээр юм байна. Уг нь солгой хоолойлчоод энд тэнд дуулаад байдаг энэ зун бүр таг шүү. За тэр наадамд 3 даваа нь ч өнгөрч. Өнөөдөр ажил багатай байсан дээрээ хэдэн гайгуй зохиолын дуу татаж МП-дээ хуулаад хуучин нөгөө галзуу хүн шиг сонсдог байсан транс хаус хөгжмүүдээ дэлэтлэж орхив. Өө бас нэгэн буянтай ахаас авсан Харангын гурамсан цомог, Никитоны нэг цомогоо суулгаад сонсдог хөгжмийн жанраа өөрчилчихлөө. Аа харин тэр караокэд бол үгийг нь дагаад дуулаад байж болмоор санагдсан.
Намайг 2-р ангид байхад орост хамт сурч байсан нагац ахын маань найз Дандар гээд эмч бид нар Москваруу хамт галт тэрэгээр явсан юм. Тэр хүн их гоё дуулдаг. Тэр үед ХИТ болж байсан Цэрэнчимэд агсаны дуунуудыг ялгагдахгүй сайхан дуулна. Бас манай өөр нэг ах маань эмч хүн л дээ, мөн их сайхан дуулна. Ялангуяа "Ус мөрөн олончиг" гэж Самбуу УГЖ-н дуулсан дууг дуулдаг. Тухайн үедээ энэ бүхнийг эрэгцүүлэн бодоход эмч хүмүүс их сайхан дуулдаг юм байна гэсэн бодол гавал доторх атираанд маань суучихсан юм. Энэ бодрол өнөөдөр гэнэт толгойд орж ирэн тэр үеээ дурсан бодтол би Дандар эмч шиг мэргэжилтэй хэрнээ нэг ч дуу мэдэхгүй тууж явдаг. Солгой хоолойтойм байж гэж өөрийгөө голохгүй л айргаа барьж байгаад аваад хаядаг байх хэрэгтэй юм байна. Дараагийн дугаарт нь ёпоон улсад нилээдгүй хугацаагаар байсных ганц дуу бас караокэед нь дуулдаг болох хэрэгтэй гэж өөртөө биелэгдэх ч юмуу биелэгдэхгүй ч юмуу нэг даалгавар өглөө.

3 comments:

Anonymous said...

би бас нэг удаа хөдөө явсим тэгсэн чинь айлын хүмүүс найрлаад дуу этр дуулаад нээх байсан тэгсэн чинь.. надыг дуу л гэдэг байгаа.. тэгсэн би дуу мэдкү наасан... тэгээд би мэддэг дуугаа л дуули бити уурлаарай гээл антошка ч билүү нэг дуу дуулж байсаан :Р 5 ангид байсан байхаа тэр үед

Цэна said...

Daj duuldag yum bish uu ? lavladag hooloi bol huchitei sonsogdoj baisan. Ganbatte.

А said...

Кармааны гурван дуу ч хэрэгтэй эддээ