Энэ зун монголд очоод найз нар, хамаатан садан гээд л удаан уулзаагүй хүмүүстэйгээ уулзсных заримтай нь шоудлаа, заримтай нь дууллааа. Дууллаа гэснээс монгол дуугаа мэдэхгүй аяны дугараа алгасах шахаж муухай царайллаа. Найранд 3 дуутай, наадамд 3 даваатай гэдгийн үлгэрээр ядаж 3 биш юмаа гэхэд цайны ганц дуу мэдмээр юм байна. Уг нь солгой хоолойлчоод энд тэнд дуулаад байдаг энэ зун бүр таг шүү. За тэр наадамд 3 даваа нь ч өнгөрч. Өнөөдөр ажил багатай байсан дээрээ хэдэн гайгуй зохиолын дуу татаж МП-дээ хуулаад хуучин нөгөө галзуу хүн шиг сонсдог байсан транс хаус хөгжмүүдээ дэлэтлэж орхив. Өө бас нэгэн буянтай ахаас авсан Харангын гурамсан цомог, Никитоны нэг цомогоо суулгаад сонсдог хөгжмийн жанраа өөрчилчихлөө. Аа харин тэр караокэд бол үгийг нь дагаад дуулаад байж болмоор санагдсан.
Намайг 2-р ангид байхад орост хамт сурч байсан нагац ахын маань найз Дандар гээд эмч бид нар Москваруу хамт галт тэрэгээр явсан юм. Тэр хүн их гоё дуулдаг. Тэр үед ХИТ болж байсан Цэрэнчимэд агсаны дуунуудыг ялгагдахгүй сайхан дуулна. Бас манай өөр нэг ах маань эмч хүн л дээ, мөн их сайхан дуулна. Ялангуяа "Ус мөрөн олончиг" гэж Самбуу УГЖ-н дуулсан дууг дуулдаг. Тухайн үедээ энэ бүхнийг эрэгцүүлэн бодоход эмч хүмүүс их сайхан дуулдаг юм байна гэсэн бодол гавал доторх атираанд маань суучихсан юм. Энэ бодрол өнөөдөр гэнэт толгойд орж ирэн тэр үеээ дурсан бодтол би Дандар эмч шиг мэргэжилтэй хэрнээ нэг ч дуу мэдэхгүй тууж явдаг. Солгой хоолойтойм байж гэж өөрийгөө голохгүй л айргаа барьж байгаад аваад хаядаг байх хэрэгтэй юм байна. Дараагийн дугаарт нь ёпоон улсад нилээдгүй хугацаагаар байсных ганц дуу бас караокэед нь дуулдаг болох хэрэгтэй гэж өөртөө биелэгдэх ч юмуу биелэгдэхгүй ч юмуу нэг даалгавар өглөө.
20080926
20080924
Энэ удаа больёоо
Эрүүл мэндийн сайдаар Ламбаа гэнүү. Арай ч дээ. Улс гүрний хүн амын эрүүл мэндийг сахин халгаалах гол салбарын сайд нь дунд сургууйийн багш байх ч гэж. Сая олж уншаад харамсах, харуусах сэтгэгдэл төрээд өөрийн эрхгүй толгой сэгсэрэлээ. Монголын анагаах ухаанд яам толгойлоод явах чадалтай чадвартай боловсон хүчин байхгүй гэхэд хэн ч итгэхгүй. Өөр боловсорсон мэргэжлийн хүнээр солиосойдоо гэж. Энэ салбар ч бүр шалан дээр пид хийтэл унаад дууслаа. Ганди, Гүндалай гэх мэт дипломгүй эмч нараар удирдуулж дараалан дампуурсан нь сэргээгүй байхад дараагийн дипломгүй тоглогч Ламбаа гуай дахин дампууруулна гэдэгтэй санал нэгтэй байна. Залуу эмч, эмнэлгийн боловсон хүчнээ уг нь гадаадад нилээд сургаад байгаа ч буцаад ирэхэд нь ажлын байраар хангаж өгөхгүй болхоор хичнээн сайхан юм сураад ч нэмэргүй, тэгээд л гадаадруу явах нь яваад, бизнэс хийх нь хийхээд талаар нэг тараад алга болж байгаа харагдах юм. Энэ бүхэнд улсын мөнгө нилээдгүй урсаж байгаа нь тодорхой. Энд хамт сурч байгаа хужаа нарыг төгсөөд очиход нь байр орон сууцаар улсаас хангаж, ажлын байр битгий хэл гэр бүлийн асуудлыг нь шийдэж өгч байгаа болхоор амьдрал нь нэгэнт баталгаатай тийм газарлуугаа л тэмүүлэх нь аргагүй буйзаа. За энүүхэн хооронд төрсөн сэтгэгдэл энэ ажгуу.
20080921
Амьдралын их сургууль
Энэ бол миний ажил хөдөлмөр хийж эхэлсэн амьдралын их далайд хөл тавьсан тухай товчхон. Нэгэн буйдхан жуулчны баазад ажилж эхэлсэн маань миний өвөөгийн ач гавьяа билээ. Тэр хүн өдгөө байхгүй ч гэлээ би үргэлж санагалзаж байдаг. Миний өвөө нутаг орондоо нэртэй төдийгүй гэр бүл үр ачдаа энэрэлтэйгээс энэрэлтэй уяхан тийм л нэгэн байлаа. Би мэдээ орсон цагаасаа эхлээд л өвөө эмээ дээрээ өсөж хүн шиг хүн болж, амьдрал гэдгийг мэдэрсэн юм. Сургуульд ороогүй л жаахан байсан, миний өвөө "Жаргалант" пионерийн лагерийн захирал хийдэг байлаа. 6 сарын эхээр зуслан ажилж эхлэн хүүхдүүдээ хүлээн авахад л бид тэнд аль хэдий нь очсон байна. Өвөө бид 2 нэг модон байранд хоёр төмөр ор, нэг түмбүүчиг, ширээ байна. Зуслан маань уулын аманд байдаг тул оройдоо сэрүүхэн гэж жигтэйхэн. Заримдаа өрөөний пийшинг галлаж дулаацна. Хүүхдийн зусланд дандаа том ах эгч нар. Би дунд нь бол жижигдэнэ. Улаан булан, биеийн тамитын талбай, эсүүл мухлагын хавиар л эргэлдэнэ. Хааяа өвөө маань аймгийн төв орохдоо дагуулж явнадаа. Эмээ дээрээ очиж нэг хоноод маргааш нь зусланруугаа явдаг байж. 8 сарын сүүл гэхэд л сүүлийн ээлжээ дуусган зуслан буухад өвөө бид 2 гэртээ харина даа. Өвөө маань маш их зарчим хүн. Ажил бол ажил гэсэн байр суурианаас бүх зүйлд хандана. Ажил гэрийг холилдуулна гэж яасан ч үгүй. Заримдаа зөвшөөрөлгүй зусланд очихоор зэмлэнэ. Ингэж явсаар сургуульд орж зун хамт зусдаг үе маань өнгөрлөө. Эмээ хэдэн үнээтэй, түүнийг нь хариулж "тугалчин хүү Цэрэндорж" болно доо. Хоёрдугаар ангид орох жил Жаргалантын аманд 3давхар сүндэрлэсэн сайхан байшин босож тэр нь өвөөгийн маань 4 жилийн хүч хөдөлмөр биелэгдэж үйлдвэрчний эвлэлийн хорооны амралт гэгч нэртэй газар байлаа. Мөн тэр жилдээ хүүхдийн зуслангийн өргөтгөл байрыг нэмж барин 100 хүүхэд хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэн нэг ээлжиндээ 350-400 хүүхэд амардаг болсон юм.
Ардчилал эхэлж бүх зүйлүүд өөрчлөгдөн хувирч улмаар зарим обьектууд хувьд гарахад тэр амралтын газар мөн л хоцорсонгүй. Ингээд жуулчны бааз болон хувирав. Хүүхдийн зуслангийн удирдлага ч солигдон өвөө маань ч тэтгэвэртээ гарлаа. Тэр цагаас хойш цагийн байдал ч нилээд өөрчлөгдөн би бээр арван жилээ дүүргэн их сургуульд орох боллоо. Их сургуульд орсоор 2-р курсийн оюутан мундагаа бас. Тэр зундаа Жаргалант жуулчны баазад очиж баармэн гэгчийг хийж үзэв. Өдөртөө унтанаа. Орой болхоор л ажил ундарна. Мөнгө төгрөгтэй холбоотой ажил юм хойно бас л чамгүй тооцоотой байхгүй бол болохгүй байсаан. Эхэндээ ч өрөнд оров. Дараагийн сараас тооцоог яс бариж цалин гэгчийг авч үзлээ. 27000 төгрөгний цалин гар дээрээ авч үзээд ажил хийх хүсэл маань улам их болсийм. Ачаалал их үед гал тогоонд хоол зөөгч этэр хийх үе бишгүй. Ямартай ч хамт олон гэдгийг бас хажуугаар нь мэдэрч эхэлж билээ. Ингээд намар облж оюутан явах болоод үдэлт хийгэж баахан бэлэг авлаа. Түүндээ их урамшсан. За тэгээд ирэх хавар нь гүйдэлтэйм шиг л сүүлийн курацаа урагшлуулан 6 сарын эх гэхэд Жаргалант гэгч жаргалын орондоо ирэв. Тэр жил аж ахуйн нэгжүүдийн нэр давхардахгүй байх ёстой болж Жаргалант нэр солигдон компанийн нэр олох ажил гарав. Ингээд өвөө маань нэг нэр санал болгосон нь төрсөн нутаг болох АНАГ. Энэ нэршилээр тогтож АНАГТУР ХХК болж өөрчлөгдөв. Тэр жилдээ баармэн хийсэнгүй. Жолооны үнэмлэх авсан байсан учраас жолоо мушгин давхар ганц нэг удаа жуулчин дагуулж явах болов. Халит мульт англи хэлийг гадарладаг болсон нь бас нөлөөлөв. Жуулчин дагуулж явна гэдэг бол нилээдгүй олон ажлыг хийж сурах хэрэгтэй байсан юм. Наанадаж л хээрийн хоол бэлтгэх, газар орны нэр ус, түүх домог, байршил зэргийг сайн мэддэг байх хэрэгтэй болж. Гэхдээ өвөөтэйгөө явахад газр ус, замын нэрийг байнга хэлж зааж сургаж байсан маань одоо л хэрэг нь гарч нүүр улайсангүй өнгөрөв. Тэр жил шинэ зеландийн 30 гаруй жуулчин 3 хоног авч явсан маань анх удаагийн кэйс байв. За тэгээд л зөндөө зөндөө.
Иймэрхүү байдлаар хаалгачаас нь эхлээд нилээд олон зүйл хийдэг болов. Заримдаа ажилчин нь эзгүй чөлөөтэй үеэр нь орлон ажиллана, слесарь хүртэл хийв. За тэгээд л хонь гаргахаас эхлүүлээд зочдын боодог, хорхог, шорлог гэгчийг хийхээс эхлүүлээд ер нь оролцоогүй юмгүй л болов шив. Их сургуулийн зуравдугаар курсээ төгссөн жил өвөө маань бурхан болж би тэндээ очиж чадаагүй юм. Тэр намартаа ажилд орж жинхэнэ ажилтан болсон болхоор амрахаар л очих зав гардаг байлаа. Гэвч миний сэтгэлийн гүнд тэр газар үргэлж хадаатай. Зундаа очихгүй байна гэж ер нь байхгүй дээ. Энэ зун хүртэл очиж хэд хоног амарлаа. Монгол явсан тэмдэглэлд зураг оруулсан байгаа байх.
За баахан өөрийгөө мундаг мэт товойлгов. Хүн бүхэнд энэ мэт түүх байдаг нь дамжиггүй. Гэхдээ энэ бол миний хувьд хэн нэгэнд гайхуулах гэсэн зүйл биш, юм үзэж нүд тайлан амьдралын их сургуульд сурсан дурсамж юм.

Subscribe to:
Posts (Atom)