Эмнэлгийн коридороор эгцлэн хараад инээмсэглэн явбал эгцэлж өөдөөс ирсэн хэн нэгэн ямар нэгэн зүйл заавал асууж өнгөрнө, мэдсээр байж ямар нэгэн зүйлийг янз үзэж байгаа юм шиг заавал шалгаана- 00 хаана вэ, гарах гарц хаана вэ, тэр энэ эмч хаана байна гэхчилэн. Тиймээс коридороор гашуудалд орж буй мэт доош харж дорой царайлж явах эмч олонтаа. Ингээд эмч нар уруу дорой царайтай уурлаж уцаарласан юмнууд хоч зүүнэ.
Эмнэлгийн амбулторит үзлэг хийж байхад хаалга онголзуулж хөтөчийн ажлыг давхар гүйцэтгүүлэх нь энүүхэнд. Хаалгаар толгойгоо цухуйлган элдэв зүйл асуух үед хариултыг нь хангалттай харилцааны соёлтой хэлэхэд толгой бүтэн бие болж орж ирээд гар бариад бугуй барих гэж үзнэ. Зарим нэгэнд нь эелдэг хандахаар оочергүй язэж өгөөч, хөдөөнөөс ирсэн хөгшин хүн харж үзээч гэхчлэн гуйлга тасрахгүй. Оочероороо орж ирсэнд онцолж сайхан хандвал одоо манайхны нэг нь гадаа байна гялс үзээд өгөөч гэж даврах. Ийм аттакад олон өртөхгүйн тулд хөмсөг зангидаастай хөндлөн суугаастай үзлэгээ хийгээд зөвлөгөөг нь өгөөд өөр илүү хөдөлгөөнгүй гаргахаар муухай ааштай эмч нэр зүүнэ. Эмнэлгийн ажил цагтаа тарахгүй нь олонтаа.
Эмнэлэгт ирсэн бужигнасан олон хүнд үйлчлэх үзэх эмчлэх эмнэх гэж мэдрэлийн хамаг эсээ, мэдрэхүйн эрхтэнээ тултал ашиглаад орой болоход нөгөө эсүүд нь БАЙЯАА АХАА болтолоо ядарсан тул ярвайж дарвайгаад яаж ч сайхан харагдахав дээ. Ингээд эмч нар их зантай ярвайсан юмнууд гэж зүслэгдэх. Гаднаасаа халад өмссөн эмч төрхтэй ч гэлээ доторх нь бусдын адил эд эс, эрхтэнтэй хүн шүү дээ. Иргэн та ч гэсэн эмчид хүндэтгэлтэй хандвал эргээд тийм хүндэтгэлийг хүлээнэ.
2018.04.06 ХСҮТ Б.Эрдэнэбулган