20091013

Аялал-1

Анхны аялал биш ч гэлээ энэ одооноос эхлэж явсан газрын сонин содонг дуугүй дүрсээр илэрхийлж байхаар боллоо.
Өнгөрөгч бямба гариг намрын шар нар ээсэн сайхан өдөр байлаа. Бидний хэдэн нөхөд дугуйгаар аялал хийхээр төлөвлөсөн байсан тул жаал зугаа юмсаа базааж аваад аялалдаа гарлаа. Эцсийн цэг бол БУРХАНТ УУЛ буюу 神山 хэмээх газар байлаа. Өмнө өдөр гарын таван хуруу шиг тавуулаа явахаар тохирсон байтал нэг хуруу маань явахаан байж дөрвөн хуруу баг аялалд гарсым. Нийт явсан зам маань 42км (хоёр талдаа) бөгөөд үүнээс яг 5км уул өгсөж хар хөлсөө цувуулж хамаг чадлаа баран байж оройд нь гарав. Гэвч уулнаас дугуйтай шааригдаж буух хамгийн сайхан хэсэг байлаа гэж.

Бид уул өгсөх замдаа

Уулан дээр нэг ийм баримал байсан чинь Хайрын бурхан юм гэнэ. Хосууд ирж адисладаг юм гэнэ

Хосууд нэрээ хоёр талд нь бичээд энд цоожлоод орхивол насан туршдаа салдаггүйм гэнээ. би нэг зүүдгиймүү гэснээ ээ дээ энэ Жийбэн улсад цоожлогдчихвол баларсан юм болох байх гээд нэжгээд сүүдэр буулгаад холдовой.

Хоолоо идэх гэтэл савхаа мартсан байлаа.

Аялал адал явдалгүй бол сонин биш байв. Нэгний маань дугуй хагарч хэсэг саатав.

Намрын налгар өдрүүд дуусах дөхөж байна даа

Зургийн хичээлийг давхар хийж л явлаа

Нутгийн зүг хүлгийн жолоо залаваа

Амжилттай газардсаныг тэмдэглэж аялалаа дуусгалаа.

4 comments:

Bayana said...

Мөн сайхан явжээ....

... said...

ээ дээ хэлээд юүгхэв. эр хүний жаргал эзгүй хээрээ гэж... ккк

Jamba said...

Уг нь хамт явъя гэж бодсым. Даанч амжаагүй.

UJ said...

эр хүний жаргал эзгүй хээр
эмэгтэй хүний жаргал эзгүй хойгуур нь гэдэг гэсийшд :р