Өнөө өглөө нагац ахтайгаа нилээд чаатлаж элдэвийг ярилцлаа. Ах маань наран улсад ирээд арван хэдэн жил суурьшисан болхоор намайг энд үлдэж ажилла, эсвэл Америк явж дахиж сур гэсэн байр суурьнаас хандаж эхэллээ. Би нэгэнт дунд сургуулийн сурагч биш болхоор дотроо бодсон төлөвлөсөн ажлуудынхаа зах зухаас хэллээ. Эндээс төгсөж очоод ингэнэ тэгнэ гээд л. Мань хүн ч бас дахиад л зөндөө л зүйл дээр жишээ аван надад ухаарал хайрлаж байгаа хэдий ч би гэдэг хүн нэгэнт шийдсэн болхоор арагшаа алхах боломжгүй санагдана. Боломжгүй гэдэг нь хэн ч намайг заавал ирж ажилла гэж шахаж шаардаагүй, зөвхөн өөрийн дотоод хүний сэтгэхүйд захирагдаад буй хэрэг. Хүний дотор оршдог дотоод хүн бол агуу хүчтэй гадаад хүнийг удирдан залж байдаг болхоор гаднаа хүнд ямар ч харагдсан байлаа дотоод хүнийг нь олж таних мэдэх гэдэг туйлийн хэцүү даалгавар болтой.
Гэхдээ би бол хүнийг анх уулзаад танин мэдэхдээ нүд, гарын хуруу, гутал гурваас өөртөө боломжийн дүгнэлт хийчдэг. Мэдээж хүн болгонд өөр өөрийн гэсэн цензур байдаг гэдэгт маргах юун. Гол ярианаасаа нилээд гажчлаа.
Эцэст нь ах маань одоо глобалчлагдаж уй энэ цагт хаана ч ажилсан, хаанаас ч ажлаа хийж болдог болсон шүү дээ гэж байсан. Мань хүн бол компюүтер, програмчлал, сансар судлалын салбарт нилээд ажил хийсэн л дээ. Түүндээ ч сэтгэл хангалуун явдаг. Гэтэл миний хувьд арай өөр гэхиймуу даа. Миний ажил бол нөгөө софтвер, аутсорсинг байдлаар ажиллах боломжгүй, улаан гараараа л зууралдаж байж үр дүнгээ үзэх болхоор энэ тухайгаа хэлээд хаялаа. Өөрийн санаа өөртөө зөв... за түр баяртай. гэсээр ах маань ажилруугаа яарлаа. Би ч ажилдаа орсон.
2 comments:
Sain baina uu? Neg zuil sonirhol tatchihlaa. Huniig nud, gariin huruu, gutal gurvaar ni shinjdeg gev uu? Ene tuhaidaa neg bichleg hiivel sonirholtoi baih baih. Bi bas hunii gariin helberiig sem hardag. Garnii helber ezniihee tuhai yamar neg zuiliig heldeg yum shig sanagddag. Gehdee mash buedeg badag medeelel ogno gej boddog. Ooriin tani bodloor?
Заавал тийм ийм мэдээлэл авна гэсэн теором байхгүй л дээ. зөвхөн хувь хүн өөрөө хараад юу гэж дүгнэх нэг критер байж болох. тэрүүгээрээ л өөртөө л мэдээлэл авдаг гэхүү дээ. жишээ нь өмсөж байгаа гутлын хэлбэр, загвараас тэр хүний сонголт, бас стилийг бага зэрэг мэдэж болох гэх мэт. өөрийнхөө л хэмжээнд шүү.
Post a Comment