20170724

Нэг үе

Надад ийм нэгэн нэртэй төртэй хэсэг бүлэг хүмүүсээс бүрдсэн клуб байдаг. Бүтэн нэр нь Булган Нэг Үе. Бид нэгдээд удаагүй ч нутаг усандаа хэрэгтэй зүйлийг санаачлан бүтээхээр санаа сэтгэл нэгдсэн юм. Олон ажлууд төлөвлөсөн ч эхнээсээ үйл хэрэг маань бүтэмжтэй сайхан эхэлсэн. Хавдаргүй булган  төслийг энэ оны хавар гүйцэтгэж эрүүл мэндийн салбарлуу өөрийн мэргэжлийн чиг үүргийн дагуу яалтчгүй орсоон. Булган нутгийн нийт иргэдийн 1/4-г хамруулсан ажил маань ам сайтай байж амжилттай дууслаа. Энэ жилд бидний нэг үеийнхэн эрвийх дэрвийхээрээ л бүгд оролцож байсан нь нэг үед байгаа хэдий ч эмч надад сэтгэл хангалуун сайхан байлаа. эмнэлгийн мэргэжлийн бус хүмүүс хэдий ч сэтгэл байхад бүхнийг хийж болдогын тод жишээд тэд маань тод томруунаар үлгэрлэн харуулж чадсан шүү. 
ТА НАРААРАА БАХАРХАХГҮЙ БАЙХЫН АРГА АЛГА. 

Олон талын байгууллага, компани, хувь хүмүүс энэ үйл хэрэгт сэтгэлчлэн оролцосныг заримаас нь дурьдвал эмийн тарилгын АйВиКо үйлдвэр, Сэлэнгэ пресс хэвлэлийн үйлдвэр, Хавдар судлалын үндэсний төв, Афта компани, Булган Анар компани зэрэг байгууллагууд, миний шавь нар болон манай нэг үеийн бүх гишүүд дэмжлэг үзүүлсэнд ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯРЛАСНАА ИЛЭРХИЙЛЬЕ!
Дараа жил бид ходоодны хавдрын эсрэг үзлэг явагдах бөгөөд иргэдийг хавдар гэдэг аюулт өвчнөөс өөрсдөө сэргийлэх чадамжтай болтол нь сургалт хийх нь зөв юм байна гэсэн бодолд хүрч энэ ажил маань түүнтэй уялдаж байгаад нэн таатай байна. Нэг үеийнхэн маань эрүүл мэндээс гадна нутаг орондоо гэсэн сайхан сэтгэл өвөрлөж сиймхий торго сэтэрхий тэвнэ байсан ч нэмэрлэж байгаа нь үнэхээр үлгэр жишээ байгаагын илрэл бусуу.                     
За ингээд зүтгээд байж дээ нэг үеийнхэн минь. 

Цаг хугацааны машин


Эргэх дөрвөн улирал арван хоёр сар өдөр хоног ээлжлэн хөвөрсөөр нэг л мэдэхэд нэг жил маш хурдан өнгөрчээ. Ямар сайндаа л нүүр номонд бичлэг хийхдээ Энэ дэлхий арай л хурдан эргээд байна уу гүй юу ... гэхэв. Цаг хугацаа улиран өнгөрөх тусам нас нэмж муу санаа магнайны үрчлээ хоёр нэмэгдсээр амьдралд би ямар их хайртай болж байгаагаа мэдрэх тэр мэдрэмж. Амьдрал гэхээр оршин буй бүх зүйлстээ сэтгэл хангалуун байхыг хүсэх хэдий ч энэ нийгэм заримдаа уур ундууцал, бухимдал цухалдлыг ундруулаад байх нь бас л амьдралд өнгө нэмж байгаа ч юм шиг. өнгө нэмдэггүй юмаа гэхэд ядаж л зовлон жаргалыг хослуулж байгаагийн илрэл бусуу. Саяхан наадмын хэдэн хоногийн амралтаар буурлын минь үлдээсэн буянтай нутагтаа ах дүү элгэн саднаараа очиж хэдэнтээ хонолоо. Цагийн сайханд эр бяр эрдэм мэдлэг эрч хүчээрээ гайхуулж явсан ах нар минь аав минь өдгөө бууралдан гундаж эрч хүч нь мэдэгдэм суларсан байхыг хараад өрөвдөж өр өвдөж байлаа. цаг цагаараа байдаггүй цахилдага хөхөөрөө байдаггүй гэдэг юмтай үнэн. тэд минь сайн өвөө нар байгаа хэдий ч энэ замбуулингаас холдоод байгаа юм шиг санагдаж гэрлүүгээ ганцаараа буцах замд самсаа шархирч л явлаа. тийм болхоор л байгаа бүхнээ хайрлах хэрэгтэй юм байна гэж бодов. хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санахгүй цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй гэж мэргэд юутай үнэн айлджээ.

Наадмын дараа намар гэж энэ жил яджаахад зуншлага муутай гангууг хэлэх үү найман сард амараад сэтгэл гундууг хэлэх үү нуруу өвдөөд бие сулдууг хэлэхүү сонгууль сунжирч ард түмэн бухимдууг хэлэх үү жаахан базаахгүй л байна шүү дээ хаа сайгүй. гэхдээ сэтгэл сэргээх зүйл бас байнаа байна. тэр болгоныг дурсаад дурьдаад ч яахав дотроо л болгоохоор шийдлээ. 
цаг хугацааны машин байдаг бол хүүхэд насандаа нэг очоод ирэхсэн гэж бодож суулаа. Хүүгээ харахаар л гэнэн цайлган юу ч бодохгүй тоглоод л мөн ч сайхан санагдсан. Хоол байвал хусчаад л тоглоом наадам эргүүлсэн шигээ энэ их хямралтай дарамттай нийгэмд хором хугацааг ч гэсэн үл огоорон байж хүүхдээрээ байгаа хүү минь том болох цаг үе нь сайн сайхан болох болтугай гэж хүсье. өөр зүйлгүй ээ гэж.