20100425

Эх орндоо ирээд

Арлын орноос ирээд арай ч сар болоогүй байна. Хаврын тэнгэр хувисганан дулаарч нэг үзлээ, даарч нэг үзлээ. Гэхдээ л эх газрын хүйтэн далайн чанад дахь шийгтэй агаараас хавьгүй дулаахан юм шиг санагдсан.
Нийгэм, хүмүүсийн амьдрал ихээхэн өөр болжээ. Юмны үнэ тэнгэрт хадна гээчийг нүдээр харж гараар барьж үзлээ. Арай л дэндүү болжээ. Толгой сэгсэрхээс өөрийг хийж үл чадан гайхан зогслоо. Хаврын синдром хаа сайгүй л. Өнөө л Сүх жанжны талбай дээр маань элдэв цуглаан жагсаал, өлсгөлөн үзэгдээд л өнгөрөх юм. Үнэн л байдаг байгаа даа гэмээр хаврын тэнгэр шиг хувисганах хүмүүс бас олон болжээ.
Сайны хажуугаар саар гэж муу зүйлийг яриад байвал дуусашгүй. Сайныг бас ярихгүй байж чадсангүй. Худалдааны газрууд, үйлчилгээний газрууд нэг үеээ бодвол соёлтой болсон нь харагдаж байналээ. Гадуур давхилдах МАШААНУУДын жолоочууд бас хөдөлгөөний соёлд жаахан ч гэсэн орсон байсан. Зүүн эргэх үед зам тавиад өгч байна лээ (такси, микроноос бусад нь).
Мэргэжлийн нүдээр гэхүү нэг биш зүйл омог бардам МОНГОЛ ЭРЧҮҮД маань бүгд олгой бардам болсон байналээ шүү. Бүдүүн бүдүүн гэдэстэй хүзүүгүй хүмүүс онгоцноос буухад л тосж авсан. Дийлэнх нь гэж хэлэхэд хилсдэхгүй болсон байсан. Бүгд МАШААН унадаг дарга нар, хөдөлгөний дутагдалтай. Өөрөө ч нээх лаг гуалиг юм шиг гэж бодож байгаа байх. Би таргалаад нэг хэсэг замаа алдсан. Одоо тэр таргатай тэмцээд л байжээн . Нутагтаа ирээд хурд нэмэгдэж хөдөлгөөн ихэссэн болхоор гайгүй буй заа.
Ажилдаа ороод хориод хонолоо. Ширээ сандал өгөхгүй бараг коридорт сууж байна. Тэсээд л байдаг. Хэдийд тэсвэр алдагдахын, эсвэл хэдийд сандал ширээ өгөхийн бүү мэд. Нөгөө нэг монгол кино байдаг шдэ. Дөрвөн дугуй авья гэсэн танасаар байгаад нэг дугуй өгдөг шиг, уг нь ширээ сандал компютер номын шкаф захиалсан юм. Танагдсаар байгаад нэг сандал ирвэл их юм болох байх даа. Бас цалингаа сонсоод эгээтэй л ухаан алдсангүй, дахин дахин лавлаж асуусан чинь чи харин өндөр цалин авч байна... гэж боловсон хүчин хэлж байгааг хоёр дэлдгэрээрээ сонсон гутрах шиг. Гэвч одоо яахавдээ. Өөрөө л хүсэж ирсэн. Амьдраад байна даа...