Дээр гарчигласан байгаа тоонууд юу юм бэ гэвэл японы он тоололоор 2010 оны 2дугаар сарын 22 гэсэн утгатай. Японы он тоолол эзэн хааныхаа нэрээр нэрлэгдэн тухайн үед суугаа хааныхаа нэрээр, хаан ширээнд суусан өдрөөс нь эхэлж тоолдог юм байна. жишээ нь одоо Heisei 平成 22 он (2010 он). Миний бие болвоос Showa 昭和天皇 (1901 оны 4-р сарын 29 – 1989 оны 1-р сарын 7) гэгч хааны 55дахь жил төрсөн юм билээ. Тэрхүү Showa 昭和 хаан нь дэс дараагаар Японы 124 дөх Эзэн Хаан бөгөөд 1926 оны 12-р сарын 25-наас 1989 онд насан эцэс болтлоо хаанчилсан. 1990 онд монгол улсад цагаан морин жил гарч ардчилал мандаж байх тэр агшинд солигдон одоогийн Heisei хаан нь ширээндээ заларсан юм байна.
Манай улсад ч хувьсгалаас өмнө энэ мэт он тооллыг хэрэглэж байсан байгаам. Богд хаан олноо өргөгдсөний он тоолол. Олноо өргөгдсөн гэдэг нь Богд Хаант Монгол Улсын төрийн оны нэр бөгөөд аргын тооллын 1911 оноос эхэлнэ.
1911 оны 10 сард Учаний бослого гарч Манж Чин улсын хүч суларсан бөгөөд тэр үеийг ашиглан Халхын ноёд 12 сарын 1-нд Хүрээнд (одоогийн Улаанбаатар) хуралдаж, Монголын тусгаар тогтнолыг зарлан, 12 сарын 29-нд Шарын шашны тэргүүн 8-р Жавзандамба хутагтыг Богд хаанд өргөмжилж, ёслол үйлджээ. Ийнхүү Богд Хаант Монгол Улс байгуулагдаж, он тооллыг шинээр эхлүүлжээ. 1915 оны Хиагтын гэрээгээр Богд Хаант Монгол Улс нь Дундад Иргэн Улсын "автономит" эрхтэй улс болсон тул мөн оны 6 сарын 9-нөөс уг оны нэрийг хэрэглэхийг хориглосон аж.
Зүгээр л дээрх гарчигласан он сар өдөр гоё санагдаад иймэрхүү дэмий шахуу юм орууллаа. Японд байгаад ч тэрүү усыг нь уувал ёсыг нь дага гэдэг үг байдаг болхоор он тооллыг нь хүртэл хэлээд хэрэглээд сурчихаж дээ. Өнөөдөр орой буюу Н22 оны 2 сарын 22ны өдрийн 22 цаг 22 минут 22 секундэд нэг юм хийхгүй бол ч болохгүй дэг шүү.
20100222
20100201
Он гарсаар
2010 он гарсаар нэг сарыг ардаа орхиж. Цаг хугацаа гэж харвасан сум мэт л талийх юм. Энэ нэг сарын хугацаанд манайх гэдэг айлд ах эгч (авга эгч, нөхрийн хамтаар) ирж 2
хоноод буцсан өдөр нь миний найз эхнэрийн хамт ирж 6 хоног дагаж нислээ дээ. Мань хүн ч түмэндээ нэртэй нүүртэй хүн болхоор хүн бүхэн урьж дайлсаар бас нилээд ШОУ-тай л өнжих шив. Морьтоны хишиг явганд гэгчээр би айл дагуулж швах нэрийдлээр хамт үсэргэсээр сүүлдээ гэвтэрт орохоос наагуур болжээн шүү.
Нэг тэмдэглүүштэй зүйл гэвэл 2003 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль төгсөгчигдөөс 9 хүн энэ удаа уулзалдаж бараг курсийн уулзалтыг хальт хийсэн дээ.

Буцах хүртлээ нилээд ШОУ ахиад үргэлжлэх болтойдог шүү.
Ямар ч байсан японд байх хугацаанд миний урих ёстой ирэх ёстой байсан хүмүүс маань ихэнх нь ирээд буцсанд миний биё туйлийн баяртай байгааг цохон тэмдэглэхэд таатай байна.
Токушимад суугаа Эбу
Гялайлаа.
Нэг тэмдэглүүштэй зүйл гэвэл 2003 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль төгсөгчигдөөс 9 хүн энэ удаа уулзалдаж бараг курсийн уулзалтыг хальт хийсэн дээ.
Буцах хүртлээ нилээд ШОУ ахиад үргэлжлэх болтойдог шүү.
Ямар ч байсан японд байх хугацаанд миний урих ёстой ирэх ёстой байсан хүмүүс маань ихэнх нь ирээд буцсанд миний биё туйлийн баяртай байгааг цохон тэмдэглэхэд таатай байна.
Токушимад суугаа Эбу
Гялайлаа.
Subscribe to:
Posts (Atom)